Утсаар борлуулалт хийх тухай зөвлөмжүүд

Бидний өдөр тутмын амьдралын хэв маягыг өөрчилж, хөдөлмөрийн бүтээмжийг улам өсгөх болсон харилцаа холбооны гайхамшигт хэрэгсэл юу вэ?

Мэдээж яг одоо таны гар дээр байгаа, магадгүй ширээн дээр байгаа УТАС. Шинжлэх ухаан, техникийн хөгжлийн ололт амжилтын охиор хүн төрөлхтний салшгүй хэрэглээ болсон энэхүү хэрэгсэл нь ИНТЕРНЭТТЭЙ холбогдсон цагаас эхлэн улам л ид шидтэй болж дэлхий даяар мэдээллийн урсгалд хувьсгал бий болгосоор. Хувь хүн төдийгүй бизнесийн байгууллагуудын хувьд нийгэмших, мэдээлэл бүтээх ба хуваалцах зэргээр маш чухал ач холбогдолтой энэхүү ХЭРЭГЛЭЭН дээр тулгуурлан амжилттай ажиллах боломж үргэлж нээлттэй байдаг. 

Ялангуяа БИЗНЕСИЙН хувьд боломжит хэрэглэгчдийн өмнө борлуулалтын сэжим үүсгэх, ямар ч асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх зэрэг давуу талуудыг бий болгох хүчтэй УТСАН БОРЛУУЛАЛТ-ыг амжилттай хийхэд тань туслах зөвлөгөө хүргэж байна.  

Хамгийн түрүүнд борлуулалтын ажилтнууд маань боломжит хэрэглэгч руу залгаж утсан харилцаа үүсгэхийн гол зорилго нь харилцан яриа өрнүүлэх биш гэдгийг анхаараарай.

Харин утсаар дамжуулаад тухайн үйлчлүүлэгчдийг танай бүтээгдэхүүн худалдан авах  шийдвэр гаргах хүртэл тодорхой мэдээлэл өгөх, асуултанд нь оновчтой хариулт өгөх зэрэг харилцааг удирдан чиглүүлэх ур чадварын тухай ойлголт гэдгийн санах хэрэгтэй. 

Анхны дуудлага бүр амжилттай борлуулалт болохгүй ч дараа дараагийн алхмуудад худалдан авагчийг чиглүүлж байдаг. Нэг дуудлагаас дараагийн дуудлага хүртэл үргэлж суралцаж байдаг учир доорх зөвлөмжүүдийг уншаад чанартай УТСАН БОРЛУУЛАЛТ хийгээрэй. 

Ажлын холбоотой үйлчилгээ санал болгож байгаа бол Лхагва болон Пүрэв гарагт залгасан дуудлагууд их үр дүнтэй байдаг байна. 

1. Анхны сэтгэгдэл чухал 

Хэрвээ харилцагч, түншүүдтэйгээ дуудлага хийх боломж олдсон бол анхны сэтгэгдлийг нь таатай төрүүлэх нь их чухал. Танай байгууллагын дугаарын харагдах байдал, харилцагчаа таньж байгаа байдал, өгч байгаа мэдээлэлдээ итгэлтэй байгаа байдал зэргээс авахуулаад мэргэжлийн, итгэл төрүүлэхүйц сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээрэй. 

Бизнестээ байгууллагын дугаар ашиглах 5 шалтгааны тухай уншаарай. 

2. Зорилгоо тодорхойлох

Эргээд харилцааг үргэлжлүүлээд борлуулалтаа хаах боломж үүсгэхийн тулд зорилгоо маш сайн тодорхойлох хэрэгтэй. Ярих зүйлсээ бичиж тэмдэглэн, дараалалд оруулж сайн бэлдэх нь чухал.  Жишээлбэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаа бол тухайн үйлчлүүлэгчийн имэйл хаягыг аваад үнийн санал явуулах нь тухайн эхний утсан харилцааны гол зорилго болох гэх мэт. 

EasyCall - Дуудлага удирдах үйлчилгээ ашиглан өөрийн хэрэглэгчтэй ярьсан ярианы бичлэгээ сонсоод ярьж байгаа арга барилдаа дүгнэлт өгч сайжруулалт хийх боломжтой шүү. 

3. Дууны өнгө

Утсаар харилцах үед талууд дууны өнгөөр дамжуулан илүү их мэдээлэл, мэдрэмжийг авч байдаг. Харилцагчдын хувьд ярихаас залхсан байна уу, өөрийг нь хүндлэхгүй үл тоомсорлож байна уу, мэргэжлийн байна уу, мэдээлэлдээ бүрэн итгэлтэй байна уу, гэх зэрэг олон мэдээллийг сонсох мэдрэхүйгээрээ хүлээж авдаг.  Ярьж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй мөн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Судалгаагаар намуухан мөртлөө дээд өнгөөр ярихаар нь утсан борлуулалтанд зохимжтой байдаг гэж үзсэн байна. Робот шиг нэгэн хэвийн, нэг өнгөөр /модон/ ярих нь зохимжгүй гэдгийг анхаараарай.  

4. Эргэлзээг эерэг тал руу эргүүлэх

Хэрвээ харилцагч дараа яръя, сонирхохгүй байна гэх мэт эргэлзээтэй байгаа тохиолдолд түүнийг татаж өөрийн болгохын тулд борлуулалт хийж байгаа ажилтан чармайлт гаргах хэрэгтэй. Бууж өгөөд үйлчлүүлэгчийн үгээр утсан харилцааг дуусгах биш оновчтой асуулт тавиад харилцааг эргүүлэх нь чухал юм.

5. Товч мэдээлэл өгөх

Утсаар борлуулалт хийж байгаа үед нүдээрээ, үйлдлээр холбоо үүсгэх боломжгүй тул хоолойны өнгөөр мэдрэх хэрэгтэй болдог . Үүний хажуугаар ярих гэж байгаа зүйлээ яг таг өөрийн болгож, анхаарлаа 100 хувь төвлөрүүлэх хэрэгтэй. Шаардлагатай бол танилцуулах, ярих зүйлээ сайн товчилж оновчтой үгс сонгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол утасны цаанаас харагдахгүй болохоор хамаагүй гэж бодохгүй, заавал биеэ цэх байлгаж, ажил хэрэгч, идэвхитэй байдлаар харилцах билээ.  

6. Үйлчлүүлэгчийг яриулах

Утсаар харилцаж байгаа нийт хугацааны ихэнхи хувьд үйлчлүүлэгчийг анхааралтай сонсож, түүнээс бага хувьд мэдээллээ маш оновчтой өгч асуулт тавих хэрэгтэй. Тийм л учраас маш анхааралтай, зөв сонсохын тулд төвлөрч ярих хэрэгтэй юм. 

Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхээс гадна өөрсдийн утсаар танилцуулга амжилттай хийх арга барилаа бий болгохыг хичээгээрэй.

Бидний санал болгож буй EASY CALL дуудлагын төвийн шийдлээс өөрийн бизнест тохирсныг сонгон маркетинг, борлуулалтын автоматжуулалт ашиглан цагаа болон зардлаа хэмнэн, хэрэглэгчиддээ шинэлэг мэдрэмж өгч ашиг орлогоо нэмэгдүүлэн, үйл ажиллагаагаа дараагийн түвшинд гаргаарай. 

Ухаалаг, дижитал шийдлүүдийг энгийнээр ойлгож амраар хэрэгжүүлцгээе - EasyCAll-Дуудлага удирдах үйлчилгээ