Ерөнхий боловсролын сургуульд утасгүй (WiFi) сүлжээг хэрхэн зөв байгуулах вэ?

Монгол улсын бүх сумд шилэн кабелийн сүлжээнд холбогдсоноор өндөр хурдны интернэтийг орон даяар аж ахуй нэгжүүд маань ашиглах боломж бүрдсэн. Харин боловсролын салбарын жишээ авч үзэхэд: Сургуулийн орчинд интернет ашиглах боломж байгаа ч сурган хүмүүжүүлэгчид болон суралцагчдад хүртээмжтэй бус байна.

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүдийн багш нар, баг ажилчид, сурагчид интернэтийг өргөн хүрээгээр ашиглаж сурлага, хөтөлбөр бүхий л харилцаандаа хүртээмжтэй байдлаар ашиглах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Одоогоор орон нутаг, аймаг сумдын сургуулиуд интернэтийг зөвхөн суурин компьютер болон утастай байдлаар ашиглаж байна. Энэ нь интернэтийг хүртээмжтэй, бүх нийтээрээ ашиглах боломжийг бууруулж байдаг. Багш, сурагчид, ажилчид интернэтийг сургуулийн бүсэд хүртээмжтэй, чөлөөтэй ашиглах боломжтой технологийн шийдлийг хайж байгаа багш, захирал танд манай нийтлэл тус болно гэж найдаж байна.

Бидний гаргасан шийдэл нь утасгүй интернэтийн сүлжээг сургууль, цэцэрлэг, дотуур байрны бүсэд үүсгэж, интернэт сүлжээний хэрэглээг илүү өргөн, хүртээмжтэй болгож багш, сурагч, ажилчид бүгд сургалтын өдөр тутмын дотоод, гадаад үйл ажиллагаандаа өргөн ашиглах боломжийг нэмэгдүүлэх үндсэн зорилго агуулж байна.

Боловсролын газраас интернэт хэрэглээ бага бол урсгалыг багасгах, өндөр хэрэглээтэй бол интернет урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөр, тооцоог нийцүүлж, илүү уян хатан бодлого баримталдаг. Энэ нь тухайн сургуулийн цахим хэрэглээг тодорхойлж цаашлаад зарим үр дүн, үнэлгээнд нөлөөлж байдгийг та бүхэн мэдэж байгаа. Мөн боловсролын хуульд шинээр цахим сургалт, хөгжлийг дэмжиж төсөв суулгасан нь багш, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд түлхэц болж байгааг сургуулийн удирдлагууд сайшаан магтаж байна.



Шийдлийн үндсэн зорилго: Сургууль, дотуур байрын бүсэд нэгдсэн удирдлага бүхий утасгүй интернетийн орчин үүсгэх.

Уламжлалт шийдлийн сул талууд: 

  • Нэгдсэн удирдлага байхгүй
  • Ашиглалт богино, ашиглаж, арчлахад, нэмэлт тохиргоо хийхэд их цаг зарцуулдаг
  • Мэргэжлийн бус шийдлээр шийддэг
  • Утасгүй төхөөрөмж бүр дээр нууц үг тохируулна
  • Утасгүй төхөөрөмжүүдийг сүлжээнд байгаа эсэх, хэвийн ажиллаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй
  • Нууц үгийн нэгдсэн удирдлага хялбар байхгүй
  • 5-10 хүний шийдэлтэй буруу төхөөрөмжийг байршуулдаг. 

Шийдлийн давуу тал:

  • Утасгүй интернэтийн бүх төхөөрөмжийг нэг дороос удирдах боломжтой
  • Нууц үгийн удирдлага хялбар
  • Утасгүй сүлжээний бүсэд холболт салахгүй бөгөөд дахин нууц үг оруулж холболт хийх шаардлагагүй (IEEE 802.11 Handover)
  • Утасгүй сүлжээг удирдах, цаашид арчилж хамгаалахад цаг бага зарцуулна. Уламжлалт шийдэл шиг утасгүй интернэтийн төхөөрөмж бүрийг тохируулах шаардлагагүй
  • Интернэтийн урсгал ашиглалт ихэснэ
  • Нэгж төхөөрөмж нь 20-50 хэрэглэгчийн энгийн интерэт урсгалыг даах чадалтай.
  • Утасгүй сүлжээ нь сургуулийн үндсэн сүлжээнээс салангид ажиллах боломжтой. 
  • Нэг удаагийн зардал гаргаад олон жил ашиглах боломжтой.
  • Төхөөрөмжийн тоог хүүхдийн тоо, хэрэглээнээс хамаарч нэмж, хасах боломжтой.

Брэндийн сонголт:

  • Aruba -  Тоног төхөөрөмжийн худалдаа үзэх
  • Mikrotik -  Тоног төхөөрөмжийн худалдаа  үзэх

Шийдлийг хэрэгжүүлсэн бодит жишээ (Use Case).