Веб байршуулах үйлчилгээ буюу веб хостинг гэж юу вэ?

Бид ямар нэгэн байгууллага эсвэл хувь хүнээс үйлчилгээ авахаасаа өмнө интернэт орчинд хайлт хийж үздэг болсон цаг үед амьдарч байна. Тиймээс сошиал сүлжээ болон өөрийн брэндийг илтгэсэн вебсайтаа дижитал орчинд байршуулан хөгжүүлэх нь хамгийн чухал юм.

Вэб байршуулах үйлчилгээ (Web hosting) гэдэг нь?

Бизнес эрхлэгчид өөрсдийн вебсайтаа хийлгэсний дараа интернэт орчинд байршуулж  үйлчилгээгээ зах зээлд танилцуулахдаа веб байршуулах буюу веб хостингийн үйлчилгээг ашиглах хэрэгтэй болдог.

Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аваад, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог юм. 

Веб хостингийн төрлүүд ба тэдгээрийн ялгаа 

Free (үнэгүй) - Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Сул тал нь ихэвчлэн найдваргүй.

Dedicated/physic server (Зориулагдсан буюу физик сервер) - Энэ нь тухайн байгууллага ажиллуулж чадвал хамгийн аюулгүй, найдвартайд тооцогддог серверийн үйлчилгээ. 100 хувь таны мэдэлд байх бөгөөд та дурын үйлдлийн систем, програм хангамж суулгах, тохируулах боломжтой юм. Сул тал нь өртөг өндөртэй ба уг серверийг ажиллуулахад тусгайлсан өндөр мэргэшсэн байдал шаардагддаг. Үүнийг томоохон төсөвтэй веб төсөл, маш их хандалт, ачаалалтай сайтууд ашиглахад тохиромжтой. 

Shared hosting (Дундын сервер ) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Өөрөөр хэлбэл тань шиг хэд хэдэн хэрэглэгч нэг серверийн хүчин чадлыг хувааж ашиглана гэсэн үг.  Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.

Virtual Private Server, VPS (Виртуал буюу хийсвэр сервер) - Хувийн хийсвэр сервер бол та нэг серверийн хүчин чадлыг дангаараа ашиглаж болохоос гадна тохиргоогоо өөрөө хийх боломжтой. Өмнөх Shared болон Dedicated server ийн холимог бөгөөд их хандалт ороод ирэх үед нь хүчин чадлаа нэмж болох давуу талтай. Виртуал серверүүд ашиглалт, үзүүлэлт технологийн хувьд хүчин чадал өндөр учир дундаж үзүүлэлт бүхий физик /бодит/ серверийн түвшинд ажиллаж чадна. 

Сервер сонгоход хамгийн чухал шаардлага бол найдвартай ажиллагаа байдаг. Бид таны веб сайтыг 24/7 найдвартай ажиллагаатай гадаад болон дотоодын серверүүд дээр байрлуулж хариуцан ажиллаж байна. Найдвартай бас хурдан, боломжийн үнэтэй VPS-н багцуудтай танилцах бол ЭНД дараарай. 

Тэгвэл ОНЛАЙН ХУДАЛДААНЫ САЙТАД аль сервер нь илүү тохиромжтой вэ?

Уг төрлийн сайт нь өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь дөнгөж нээгдсэн бол хандалт багатай байж байгаад яваандаа ачаалал нь ихсэх буюу хандалт нь гэнэт нэмэгддэг. Тэр үед бэлэн байх хэрэгтэй ба дээр дурьдсан серверүүдээс VPS нь илүү тохиромжтой юм. Учир нь дөнгөж эхлэж байгаа үед Dedicated server анхны хөрөнгө оруулалт их шаардлагатай байдаг учраас VPS нь илүү хэмнэлттэй сонголт болдог. Виртуал серверүүд ашиглалт, үзүүлэлт технологийн хувьд өндөр физик серверийн түвшинд ажиллах чадах учраас мэдээний сайтуудад ч мөн үүнтэй ижил сонголтийг бид санал болгодог. 

Мөн манай AMAR24 подкастаар Веб байршуулах үйлчилгээг тохирох жишээнүүдтэй нь сонсох боломжтой.