Гар утасны сүлжээг хэрхэн өсгөх вэ?

Бидний амьдралд хурдацтай хөгжиж буй зүйл бол 5G сүлжээний технологийн дэвшил юм.

5G сүлжээ гэж юу вэ?
5G сүлжээ гэж 5th generation буюу 4G сүлжээний дараагийн хувилбар. Өмнөх хувилбараасаа илүү хурдан, өргөн хүрээтэй шинэ хувилбар юм.Энэхүү шинэ төрлийн сүлжээ нь бидний гар утас, компьютер, чихэвч, ухаалаг цаг, автомашин, гэрийн хамгаалалтын систем, дрон, камер гээд бүхий л төхөөрөмжийг холбож, нэгэн зэрэг ашиглахад тусална. Тэгвэл 5G өмнөх хувилбар болох 4G-ээс ямар ямар дувуу талуудыг бидний амьдралд өгч байгааг дараах графикаас хараарай.


source: via unread

  • 1G - Нэгдүгээр үе: 1980-аад он: Аналог дуу, яриаг дамжуулдаг болсон.
  • 2G - Хоёрдугаар үе: 1990-ээд оны эхэн: Дуу авиаг дижитал буюу тоон хэлбэрт шилжүүлж олон суваг руу мэдээлэл дамжуулах боломжтой болсон.
  • 3G - Гуравдугаар үе: 2000 эхэн: Гар утаснаасаа интернэтэд хандах боломжтой mobile data-г нэвтрүүлэв.
  • 4G - Дөрөвдүгээр үе: 2010 он: Утасгүй интернэт холболтын цар хүрээг тэлж хурд нэмэгдсэн.
  • 5G - Тавдугаар үе: 2019 он: Нэгэн зэрэг илгээх өгөгдлийн хэмжээг нэмэгдүүлж, олон төрлийн төхөөрөмжийн холболтыг дэмжиж, өгөгдөл дамжуулалтын хувьд хугацааны хоцрогдолгүй болсоноор хүн хоорондын холбоо биш хүн болон машин хоорондын сүлжээг бүтээж байна.

Lintratek брэндийн 4G,5G сүлжээ өсгөгч бүтээгдэхүүний шийдлүүд.
Lintratek-ийн Сүлжээ Өсгөгч Төхөөрөмжийн Холболт: Lintratek 4G,5G өсгөгч төхөөрөмжүүд нь орон нутгийн бааз станцаас сул эсвэл муу дохиог хүлээн авч  түүнийг тодорхой газар, талбай, өрөөнд чадал сайтай, зөв дохио болгож дамжуулдаг. өөрөө хэлбэл дохио хүлээн авах болон дамжуулах: Lintratek 4G,5G өсгөгч нь 4G,5G сүлжээний гадна байрлах баз станц болон дамжуулах антеннаас дохио хүлээн авна. Үүний дараа дохиог дотоод орчинд дамжуулж, гэр, оффис, гадаа талбайд илүү сайн сүлжээний холболт авчирдаг.

Сүлжээний хурд нэмэгдүүлэх: Өсгөгч нь дохиог улам хүчтэй болгож, хэрэглэгчдэд илүү хурдтай, найдвартай интернэт эсвэл ярианы сүлжээтэй болно.

Lintratek 5G сүлжээг дэмжих эсэх: Тийм. Lintratek-ийн өсгөгч нь 5G NR (New Radio) технологийг дэмжиж, 5G сүлжээний стандарттай нийцдэг. Энэ нь хэрэглэгчдэд хурдан интернэт холболт өгөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Дохионы чанарыг сайжруулах: Төхөөрөмж нь тогтмол сүлжээний чанарыг шалгаж, хамгийн хүчтэй дохио гаргаж, хэрэглэгчдэд хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг.
Автомат тохиргоо: Төхөөрөмж нь автомат горимоор сүлжээний чанарыг сайжруулж-радио давтамжийн 3 суваг дээр автоматаар ажилладаг. 

Lintratek Сүлжээ Өсгөгчийг суурилуулах алхамууд: Төхөөрөмжийг байрлуулах: Lintratek 4G,5G өсгөгч нь хамгийн сайн дохио авах газар байрлуулах хэрэгтэй (жишээ нь, цонхны ойр, гадна антеннтай).
Холболт хийх: Өсгөгч нь антеннаар 4G,5G сүлжээний дохиог хүлээн авч, дотоод төхөөрөмжүүдтэй холбогдож, интернет холболт үүсгэдэг.
Тохиргоо хийх: Төхөөрөмжийн интерфэйс дохионы чадал болох db-г тохируулах замаар дохионы чанарыг шалгаж, хамгийн хурдан, чанартай холболт авах боломжийг олгоно.

Lintratek 4G,5G Өсгөгчийн Давуу Талууд:

  • Өндөр хурд: 4G,5G сүлжээний хурдыг сайжруулах, илүү хурдан интернэт холболт олгох.
  • Дохионы чанарыг сайжруулах: Сүлжээний чанар муутай бүсэд тогтвортой холболт үүсгэнэ.
  • Нийтэд зориулсан өргөн хүрээ: Гэр, оффис болон гадаа талбайд өндөр хурдтай интернэт холболтыг хүртээмжтэй болгоно.


Бидний санал болгож байгаа шийдэл болон загварууд: Lintratek 3G, 4G, 5G өсгөгч төхөөрөмжүүд нь янз бүрийн загвар, багтаамжтай байх бөгөөд бидний санал болгож байгаа шийдлүүдийг дараах холбоос дээр дарж хараарай.

  • Үүрэн операторуудын сүлжээ муу барьдаг барилга байгууламж, амралтын газар, бааз, уул уурхайн зэрэг байшин объектыг бүхэлд нь сүлжээнд хамруулах шийдэл, байшин гэрийн шийдэл, B1, B2 давхрын шийдэл, лифтний шийдэл хэрэгтэй байгаа бол бидэнтэй холбогдоорой https://itpartner.mn/signal-booster Танд тулгараад байгаа нөхцөлүүдийг судалж хамгийн оновчтой шийдэл гаргаж хамтран ажиллахад манай хамт олон таатай байна.
  • Бүтээгдэхүүнүүд:  Yours.mn
  • Lintratek 4G, 5G Signal Booster: Хүчтэй өсгөх чадалтай, олон өрөөнд хэрэглэж болох төхөөрөмж.
  • Lintratek 4G, 5G Home Booster: Бага хэмжээтэй өрөөнд зориулсан компакт өсгөгч.