БРЭНДИЙН ТОГ БАРИГЧ
APC UPS нь цахилгаан тасрах үед таны ашиглаж буй тоног төхөөрөмжийг тодорхой хугацаанд хэвийн ажиллах цаашлаад зөв унтраах боломжийг танд өгнө.
- Цахилгаан тасралтын үед болзошгүй эрсдэлээс хамгаалах
- Хүчдэлийн хэлбэлзлийг тогтворжуулах
- Алсын удирдлага, мониторинг хийх боломжууд
- Эрчим хүчний хэмнэлттэй горимд ажиллах
Нэг хүний шийдэл | Нэг компьютерийн тог бариагч
Жижиг хэмжээтэй, бага үзүүлэлттэй UPS нь таны хувийн хэрэглээнд тэр тусмаа таны гэрт буй болон оффисын компьютерыг тог тасарснаас үүдсэн hardware төрлийн гэмтэл болон дата алдагдал буюу файлаа хадгалж амжилгүй алдахаас сэргийлж чадна. Дээрх жишээнд таны хэрэглээнд зориулагдсан компьютерт таарах буюу 500 - 600W-ын хэрэглээнд зориулсан APC Schnieder брэндийн BK650M2-CH загварыг санал болгож байна. Үзүүлэлт:
- Оролтын хүчдэл: 220-240VAC (220VAC in default)
- Гаралтын чадал: 650VA/390W
- Хэмжээ: 24 cm x 14 cm x 32 cm
Харин та e-sport-ийн тоглогч эсвэл график дизайны мэргэжилтэй буюу илүү өндөр хүчин чадалтай компьютер ашигладаг бол 1500 - 2000 VA-ын чадалтай тог баригч илүү тохиромжтой. APC Schnieder брэндийн SMC2000I-CH тог баригч нь 1300W, 2000 VA-ын чадалтай бөгөөд таны компьютер болон бусад жижиг хэмжээний суурин утас гэх мэт төхөөрөмжүүдийн хамт эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Энэхүү тог баригч нь:
- Оролтын хүчдэл: 220-240VAC (230VAC in default)
- Гаралтын чадал: 1300W/2000VA
- Гаралтын хүчдэл: 230 V
- Хэмжээ: 21.6 cm x 17 cm x 44 cm
- Жин: 27.5 kg
Багийн шийдэл | 8 - 12 хүний хэрэглээ
Тог баригчийг сонгон авахдаа 80-90%-ын гүйцэтгэлээр таны хэрэгцээг бүрэн хангаж байхаар төлөвлөн авбал илүү тохиромжтой байдаг. Байгууллагын хэсэгчилсэн тог баригчийн шийдэл нь цахилгаан тасарсан үед ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх, мэдээлэл алдагдахаас сэргийлэх, төхөөрөмжүүдийг механик гэмтлээс хамгаалахад чухал ач холбогдолтой.
Байгууллагын нэг хэсгийг 8-12 ажилтантай гэж үзвэл APC Schnieder брэндийн Smart UPS SURT6000XLI-CH тог баригч илүү тохиромжтой. Smart UPS төрөл нь төхөөрөмжийн батарей болон бусад мэдээллийг LCD дэлгэцийн тусламжтайгаар харах боломжтойгоос гадна нэмэлт батарей холбох давуу талтай. SURT6000XLI-CH тог баригч нь:
- Оролтын хүчдэл: 220 V ~ 240 V
- Гаралтын хүчдэл: 220 V ~ 240 V
- Тог баригчын чадал: 4200W / 6000VA
- Хэмжээ: 43.2cm x 13 cm x 69.85 cm
- Жин: 54.55 kg
Байгууллагын шийдэл | Хоцрогдолгүй тог баригч
Эрчим хүчний доголдол үүсэх ёсгүй, мөн байнгын тэжээлийн үүсгүүртэй байх шаардлагатай салбарууд болох эмнэлэг, дата центр, банк санхүүгийн байгууллагууд болон тусгай объектууд өндөр хүчин чадлын тог баригчаар дээрх асуудал аа шийддэг. Бидний санал болгож буй APC Smart UPS On-line төрлийн тог баригчид нь highest critical system буюу хамгийн аюулгүй байх ёстой системүүдэд зориулагдсан байдаг ба давхар хөрвүүлэх технологийг ашигласнаар төхөөрөмжийг ямар ч хоцрогдолгүй тэжээлээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг. Жишээ нь APC Smart-UPS Modular Ultra On-Line "SRYL10K20XLT24" тог баригчийг онцолж байна:
- Double Convertion Technology
- Оролтын хүчдэл: 240 V
- Гаралтын хүчдэл:120 V AC
- Чадал: 10000 W, 10000 VA
- Баттарейны төрөл: Li-Ion (Lithium Ion)
- Хэмжээ: 120 cm x 60 cm x 90 cm
- Жин: 214.6 kg
Илүү том хэмжээний шийдэл | Үйлдвэрийн зориулалттай тог баригч
APC Symmetra серийн тог баригчид нь үйлдвэр, гадаа талбайд ашиглах зориулалттай бөгөөд илүү том хэмжээтэй, өндөр хүчин чадтайгаас гадна зарим загварууд нь ус болон тоосны хамгаалалттай байдаг. Жишээ нь APC Symmetra PX SY125K500D загварын тог баригч:
- Оролтын хүчдэл: 480 V - 3 phase, 400 V - 3 phase
- Гаралтын хүчдэл: 480 V - 3 phase, 400 V - 3 phase
- Чадал: 125000 W, 125000 VA
- Хамгийн их дэмжих чадал: (Watts)500000 W, (VA)500000 VA
- Хэмжээ: 199.1 cm x 255 cm x 107 cm
- Төхөөрөмжийн жин: 2734 kg
- 12500W-ын чадал шаарддаг төхөөрөмжийг 5 мин 56 секундын турш тэжээж чадна.
Батарейны төрлүүд
Тог баригчийн чухал хэсгийн нэг бол батарейны үзүүлэлт. APC брэндийн тог баригчийн батарей нь үндсэндээ 4 төрөлд хуваагдана. Үүнд:- Sealed Lead-Acid (SLA) / Valve-Regulated Lead-Acid (VRLA)
- Lithium-Ion (Li-Ion)
- Nickel-Cadmium (NiCd)
- External Battery Packs
Sealed Lead-Acid (SLA) буюу Valve-Regulated Lead-Acid (VRLA) батарей нь Back UPS, Smart UPS, Symmetra зэрэг төрлүүдэд байдаг ба хамгийн өргөн хэрэглээнд байдаг батарей юм. Бусад төрлийн батарейг бодвол хэрэглэх хугацаа нь арай бага буюу 3 - 5 жил байдаг.
Lithium-Ion (Li-Ion) батарей нь APC Smart-UPS Ultra болон Smart-UPS Lithium-Ion зэрэг төрлүүдэд ашиглагддаг ба давуу тал нь жижиг хэмжээтэй мөн илүү өндөр температурт ч ажиллах чадвартай байдаг. Ашиглалтад гарснаас 8 - 10 жилийн насжилттай.
Nickel-Cadmium (NiCd) батарей нь хамгийн цөөн тоогоор ашиглагддаг. Энэ төрлийн батарей нь илүү олон жил ашиглах боломжтой байдаг ба бусдыгаа бодвол үнийн хувьд өндөр.
External Battery Packs нь тог баригч дотроо байрладаггүй нэмэлтээр залгах боломжтой Smart-UPS X, Symmetra зэрэг нэмэлт батарей суурилуулах боломжтой төрлүүдэд ашиглана. Ингэснээр илүү урт хугацаанд төхөөрөмжийг тэжээлээр хангах боломжийг бүрдүүлж өгдөг.
Үнийн санал авах
Энэхүү хэсгээс та бидэнтэй хамтран ажиллах өөрийн хүсэлтийг илгээх боломжтой. Бид үйлдвэрлэгчээс ирсэн мэдээллийг таны бүртгүүлсэн мэйл хаяг руу нийлүүлэх хугацаа болон үнийн саналын хамт илгээх болно. Та сонирхож байгаа загвар (model), хүчин чадал, төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээллийг бичиж илгээгээрэй. Бид тантай эргэн холбогдох болно. Хэрэв та зөвлөгөө, мэдээлэл авах бол 75057755 дугаарт холбогдон 2 товчийг дарна уу.
Schnieder Electric-ын APC брэндийн UPS буюу тог баригчийг түргэн шуурхай, найдвартай нийлүүлж байна:
- Дата центр
- Их сургууль, эмнэлэг
- Жижиг дунд үйлдвэрлэгчид
- Хувь хүн, ажилтан
Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу бид эргэж холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөхийг анхаарна уу.