Дуудлагын төвийн үйлчилгээ - Эрүүл мэндийн салбарт

Энэ эмийг хаана зарж байгаа бол? Зайсантай ойрхон хамгийн сайн дотрын эмнэлэг юу вэ? Хүүхдийн шүдний сайн эмчтэй эмнэлэг хаана вэ? Аль лабораторид C вирусын шинжилгээ авдаг бол? 

Бидний ихэнх нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхээр зэхэхдээ энэ мэтчилэн асуултуудыг ойр тойрныхноосоо эсвэл олон нийтийн сүлжээгээр асууж судалдаг. Харин энэ жишээнээс бид ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ өмнөх үйлчлүүлэгчдийн туршлага болон эерэг сэтгэгдэл дээр тулгуурлан өсөлт явагдаж байдгийг харж болохоор байна. 

Судалгаагаар нийт эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдийн 50-иас дээш хувь нь ойр дотны хүмүүстэйгээ зөвлөлдөх, интернэтээр хайлт хийх гэх мэтээр сайтар судалсны үндсэн дээр үйлчлүүлэх газраа сонгодог. 

Эрүүл мэндийн салбарын хувьд харилцагч нарын хэрэгцээ шаардлага нь илүү БОДИТ ХАРИЛЦААГ эрхэмлэсэн шинжтэй байдаг. Мэдээж амжилттай борлуулалт хийхийн тулд харилцагчидтайгаа ойрхон байх хэрэгтэй учраас үр дүнтэй ХАРИЛЦАА ХОЛБОО хамгийн чухал гэсэн үг. 

Имэйл, чатбот зэрэг харилцаа холбооны олон төрлийн платформууд хөгжиж байгаа. Тийм хэдий ч УТСАН ДУУДЛАГА-н тусламжтайгаар асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм. 

Хэрэглэгчдийн сэтгэл ханамж үүсгэх функцууд:

  • Дуудлагыг нь хүлээлгэхгүй, алдахгүй байх
  • Шаардлагатай алба хэлтэс, ажилтан руу дуудлагыг чиглүүлэх хэрэглэгчийн цагийг хэмнэх
  • Цаг захиалга авах
  • Зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Уулзалтын цаг баталгаажуулж/сануулж эргэн залгах 
  • Хэрэглэгчийн үйлчлүүлсэн түүх/бүртгэл бүхий мэдээлэлтэй байх

АНУ-ын ассоциацийн хийсэн судалгаагаар үйлчилгээнд нь татагдсан харилцагчдын 65% нь тухайн байгууллагын байнгын харилцагч буюу үнэнч харилцагч нь болдог байна. 

Бидний мэдэх CALL CENTER буюу дуудлагын төвийн үйлчилгээ жил ирэх тусам шинэчлэгдэж боловсронгуй ХАРИЛЦАГЧИЙН ТӨВ болтлоо хөгжиж байна. Энгийнээр хэлэхэд харилцагчийн төв нь харилцагчийн борлуулалт, үйлчилгээний замналын датаг зөвхөн нэг сувгийг онцлохгүй олон сувгаас цуглуулан нэгтгэж компанийг 360 хэмээр буюу бүх талын дата статистикыг харах боломжтой болгож байна. Ингэснээр түүнийг боловсруулан стратегиа сайжруулах, үйлчилгээгээ чанаржуулах, харилцагчийг таньж мэдэх зэрэг олон талын үр ашигтай юм.

Танай байгууллагад ашиглаж байгаа технологи юу вэ? Танай үйл ажиллагааг хөнгөвчилж, цэгцэнд оруулж чадаж байна уу? Танай байгууллагын зардлыг хэмнэж чадаж байна уу? Танай түншүүд болон хэрэглэгчид сэтгэл ханамжтай байна уу? 

Та байгууллагадаа одоо ашиглаж байгаа дугаараа солихгүйгээр манай харилцагчийн төвийн шийдлийг ашиглан байгууллагын дугаараа дараагийн шат руу ахиулах боломжтой.

Эрүүл мэндийн салбарт тустай EasyCall - Харилцагчийн болон Дуудлагын төвийн шийдлүүд нь: 

Дуудлагын нэгдсэн статистик: Эрүүл мэндийн салбарт маань үйлчлүүлэгчдэд үнэн зөв мэдээллийг хүргэх нь чухал учраас ажилтны харилцагчидтай ярьсан байдлыг ярианы бичлэгээр сонсон хяналт хийх, нийт орж гарсан дуудлагын статистикийг харж алдсан дуудлагууд дээрээ анализ хийх, харилцагчид ямар мэдээлэл, үйлчилгээ хүсэж байгаа зэргийг хүссэн хугацаагаараа сонгон хяналт тавин үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. 

Хэрэглэгчийн мэдээллийн сан: Хэрэглэгчтэй холбогдсон дуудлага бүрт нэмэлт тайлбар, тэмдэглэл хөтлөх боломжтой ба энэхүү тэмдэглэлийн тусламжтай тухайн хэрэглэгчийн үйлчлүүлж байсан түүх гэх мэт мэдээлэлтэй болж дараа дараагийн бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын мэдээлэл хүргэх маркетингийн боломж нээгдэхээс гадна хэрэглэгчийн сэтгэл ханамжинд сайн нөлөөтэй юм. 

Операторын дуудлагын менежмент: Үйлчилгээний цаг цахиалга авах, авсан цагийг бүртгэлийн дагуу эргэж ярьж сануулах, харилцагчиддаа мэдээлэл өгөх зэрэг эрүүл мэндийн салбарт түгээмэл ашиглагддаг үйл ажиллагаануудад тустай хүлээлгийн өрөө, дуудлагын дараалал, олон зэрэг ярих гэх мэт  боломжуудыг олгоно. 

Дотуур дугаар: Үндсэн дугаараас салаалан харилцагчидад мэдээллүүдийг эмх цэгцтэй өгөх боломж. Жишээлбэл: Олон салбартай эмнэлэг бол үндсэн нэг дугаараас дуудлагаа хийх, салбарын ажилчид хоорондоо аппликейшн, компьютер, IP утас зэргийг ашиглаж холбогдон  зардлаа багасгаж, дотоод ажлаа хурдасгахад туслах болно. 

24/7 Автомат хариулагч: Олон дахин давтамжтай асуугддаг хаяг байршил, ажлын цагийн хуваарь зэргийг автомат хариулагчаар өгснөөр ажилчдын цагийг хэмнэнэ. Мөн ажлын бус цаг, амралтын өдрүүдэд ч залгасан хэрэглэгчдэд таны өмнөөс урамшуулал, зөвлөгөө гэх мэт мэдээллийг хүргэнэ. 

Дуут шуудан: Дуудлагын шугам ачаалал ихтэй болон ажлын бус цагаар ирэх дуудлага бүрийг алдахгүй хүлээн авахаас гадна харилцагчийн гаргаж буй санал, гомдлыг хүлээж авч шийдвэрлэхэд туслах үйлчилгээ.