Тог баригчыг хэрхэн сонгох вэ?

Бизнесийн тань үйл ажиллагааг гэнэтийн цахилгаан тасалдал, хүчдэлийн хэлбэлзлээс найдвартай хамгаалж, өгөгдлийн алдагдал (data loss), төхөөрөмжийн гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай энгийн, ойлгомжтой мэдээллийг хүргэж байна.

1. Тог баригч гэж юу вэ?

Тог баригч нь "Тасралтгүй Цахилгаан Хангамж" буюу Uninterruptible Power Supplies (UPS) гэсэн нэрийн товчлол юм.
Тог баригчийн үндсэн үүрэг нь:
Төхөөрөмжийн хамгаалалт: Энэ нь орж ирж буй хувьсах хүчдэлийг шүүж, тогтворжуулж, таны төхөөрөмжүүдэд (компьютер, сервер, роутэр, свитч) тогтвортой, шаардлагатай хэмжээний эрчим хүчийг ханган ажилладаг. Энэ нь гэнэтийн хүчдэлийн хэлбэлзлээс хамгаална.
Нөөц тэжээл: Цахилгаан тасрах үед UPS нь батарейгаа ашиглан хоромхон зуурын хугацаанд нөөц тэжээлд шилждэг. Энэ нь танд өгөгдлөө хадгалах, төхөөрөмжөө эвдрэлгүйгээр аюулгүй унтраах хангалттай хугацаа олгоно.

2. Тог баригчийг хэрхэн сонгох вэ?

Тог баригч сонгох хамгийн чухал алхам бол хүчин чадлыг зөв тодорхойлох явдал юм. Хэрэв UPS хэт бага чадалтай бол тог тасрахад ажиллахгүй байх эрсдэл үүсдэг.
- Хүчин чадлыг тооцох (Ватт / Watt)
UPS-ийн хүчин чадлыг ихэвчлэн VA (Volt-Amp) болон W (Watt) гэсэн хоёр хэмжээсээр илэрхийлдэг. Ватт нь төхөөрөмжүүдийн хэрэглэж буй бодит хүчдэлийг илэрхийлдэг.
Ачааллын нийлбэрийг гаргах: UPS-д залгагдах бүх төхөөрөмжүүдийн (сервер, компьютер, монитор, сүлжээний төхөөрөмж) нийт шаардагдах Ваттын хэмжээг тодорхойлно. Ихэнх төхөөрөмжийн ар талын шошго дээр эсвэл хэрэглэгчийн гарын авлагад энэ мэдээлэл байдаг.
Жишээ: Оффисын хэрэглээний нэг компьютер болон монитор нь ихэвчлэн 300ВА/210Ватт орчим хүчдэл шаарддаг.
Нөөц чадал нэмэх: Цаашид тоног төхөөрөмж нэмэх, эсвэл гэнэтийн ачаалал (асах үеийн хүчдэл өсөх гэх мэт) гарах магадлалтай тул та нийт ачаалал дээрээ дор хаяж 20% нэмж тооцох хэрэгтэй.
- Тог барих хугацаа (Runtime)
Тог барих хугацаа нь батарейны багтаамж болон ачааллын хэмжээнээс хамаардаг. Ихэнх цахилгаан тасалдлууд 5 минутаас богино хугацаагаар үргэлжилдэг. Таны системийн хувьд өгөгдлөө аюулгүй хадгалаад, системийг эмх цэгцтэй унтраахад 3 - 5 минутын нөөц хугацаа ихэнх тохиолдолд хангалттай. Холбосон ачаалал бага байх тусам UPS-ийн тог барих хугацаа уртасдаг.
- Тог баригчийн төрөл (Хамгаалалтын түвшин)
Тог баригч нь хамгаалалтын түвшнээс хамааран үндсэн 3 төрөлд хуваагддаг:

Офлайн (Offline/Standby/Backup): Хамгийн хямд, энгийн төрөл. Үндсэн зорилго нь зөвхөн тог тасрахад л батарейд шилждэг. Гэхдээ батарейд шилжихдээ 4–10 миллисекундын богино тасалдал үүсгэдэг. Жижиг оффис, хувийн компьютерт тохиромжтой.
Лайн-Интерактив (Line-Interactive): Офлайны сайжруулсан хувилбар. Энэ нь оролтын хүчдэлийг их бол багасгаж, бага бол ихэсгэж (boost/buck) хүчдэлийн хэлбэлзлийг нөхөн, засаж чаддаг. Жижиг бизнесийн оффис, сервер, сүлжээний төхөөрөмжүүдэд өргөн хэрэглэгддэг.
Он-Лайн (On-Line/Double Conversion): Хамгийн өндөр хамгаалалтыг үзүүлдэг. Шугамын цахилгаан буюу холбогдсон цахилгааныг үргэлж давхар хувиргалтаар (AC->DC->AC) хувирган дамжуулдаг тул гаралтдаа цэвэр синусоид (pure sine wave) хүчдэл гаргадаг. Энэ нь тог тасрах үед огт хугацаа алдахгүйгээр тасралтгүй тэжээл өгдөг. Сервер, дата төв, эмнэлэг гэх мэт маш эмзэг тоног төхөөрөмжүүдэд зайлшгүй шаардлагатай.
- Синусоид хэлбэрийн хүчдэл (Sine Wave)
Орчин үеийн компьютер болон эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжүүд (Active PFC power supplies ашигладаг) нь цэвэр синусоид хүчдэл шаарддаг. Хэрэв UPS нь "дуурайлган хийсэн синусоид" (simulated sine wave) гаргадаг бол ийм төхөөрөмжүүд гэнэт унтарч, өгөгдөл алдах эсвэл гэмтэх эрсдэлтэй. Тиймээс чухал төхөөрөмжүүдийг Line-Interactive эсвэл On-Line UPS-ээр хамгаалахыг зөвлөж байна.

3. Тог баригчийн батарейг хэрхэн сонгох, хадгалах вэ?

Батарей нь таны UPS системийн зүрх бөгөөд түүний найдвартай байдал маш чухал.
А. Батарейны төрлүүд:
VRLA (Valve-Regulated Lead-Acid - Хар тугалган хүчлийн батарей): Анхны үнэ хямд, түгээмэл хэрэглэгддэг. Ердийн VRLA батарейны ашиглалтын хугацаа 5-7 жил байдаг.
- Лити-Ион (Lithium-Ion - Li-Ion): Анхны өртөг өндөр ч, ашиглах хугацаа урт (10-15 жил), хөнгөн, жижиг хэмжээтэй, мөн хурдан цэнэглэгддэг. Манай зүгээс энэ төрлийн батарейг харилцагчдаа илүү зөвлөж, нийлүүлэхийг зорьдог.
Б. Батарейны арчилгаа, Найдвартай Ажиллагаа
Температур: VRLA батарейны хувьд ажлын оновчтой температур 20–25°C байдаг. Энэ хэмжээнээс 10°C дээшлэх тутамд батарейны ашиглалтын хугацаа 50% орчмоор буурдаг.
Автомат шалгалт: UPS нь батарейны автомат шалгалт хийдэг байх нь чухал. Хүмүүс гараар шалгахыг мартсанаас болж, тог тасрахад ажиллахгүй байх эрсдэлтэй.
Солих боломж: Сэлбэг батарей нь стандарт хэмжээтэй, олдоцтой, мөн системийг унтраахгүйгээр солих боломжтой (Hot-Swappable) байвал засвар үйлчилгээ хийхэд хялбар.
Бидний давуу тал: Манай компани нь зөвхөн үйлдвэрээс шинээр гарсан батарейг борлуулдаг тул таны UPS системийн нөөц тэжээлийн найдвартай байдлыг баталгаатай хангана.

4. Яагаад APC Schneider брэнд гэж?

Манай компани APC (American Power Conversion) брэндийн тог баригчийг санал болгодог бөгөөд энэ нь Schneider Electric компанийн эзэмшилд байдаг, хамгийн өндөр нэр хүндтэй брэндүүдийн нэг юм. APC нь урт хугацааны туршид найдвартай ажиллах, тог тасралт болон хүчдэлийн хэлбэлзлийг үр дүнтэй зохицуулах зориулалттай. Тэдний бүтээгдэхүүн нь чанар, гүйцэтгэлээрээ танигдсан байдаг. APC нь зах зээл дээрх өрсөлдөгчдөөсөө илүү өндөр үнэтэй байх хандлагатай ч, бат бөх, найдвартай, урт хугацааны хамгаалалт шаардлагатай бизнесийн хувьд хамгийн зөв, өндөр гүйцэтгэлтэй шийдэл болдог. Та сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.