Easy call гэж юу вэ?

Компаниуд борлуулалтын урт удаан, тогтвортой өсөлтийг бий болгож түүнийгээ цаашид хадгалж үлдэхийн тулд ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ндээ анхаарч, ач холбогдол өгөх нь маш чухал юм.

Байгууллагынхаа эерэг дүр төрх өсөлтийг хадгалж, илүү үнэ цэнийг бүтээхийн тулд дэлхий даяар ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ болж буй энэ үед технологийн тусламжтайгаар харилцагчийн үйл ажиллагаагаа сайжруулах хамгийн энгийн бөгөөд ухаалаг ШИЙДЭЛ нь Easy Call - Дуудлагын төвийн үйлчилгээ болоод байна. 

Бидний мэдэх CALL CENTER буюу дуудлагын төвийн үйлчилгээ жил ирэх тусам шинэчлэгдэж боловсронгуй ХАРИЛЦАГЧИЙН ТӨВ болтлоо хөгжиж байна. Энгийнээр хэлэхэд зөвхөн нэг сувгийг онцлохгүйгээр олон сувгаас харилцагчийн борлуулалт, үйлчилгээний замналын датаг олон цуглуулан нэгтгэж 360 хэмээр буюу бүх талын дата статистикыг харах боломжийг компаниудад олгож байгаа юм.  

Бизнесийн харилцааны гол сувгуудын нэг УТСААР ДУУДЛАГА хийх боломж дээр суурилаад:

  • Нийт дуудлагын статитик мэдээг боловсруулах,
  • Гүйцэтгэлээ үнэлэх, хянах,
  • Алдсан дуудлагын бүртгэл хийх,
  • Ажилчдын ачааллыг бууруулж, хүн цагийг ухаалгаар тооцох,
  • Бизнесийн хамтрагчдынхаа болон үйлчлүүлэгч нарынхаа мэдээллийн нэгдсэн санг үүсгэж өгөгдлийг нь ашиглаж үйл ажиллагаагаа сайжруулах,
  • Үнэнч үйлчлүүлэгч нараа тогтоон барих,
  • Бусад системүүдтэй интеграци хийх гэх мэт чухал ач холбогдолтой бизнес автоматжуулатын боломжуудтай борлуулалтын автоматжуулалтын суурь болсон EASY CALL- дуудлагын төвийн үйлчилгээний 5 багцийн тухай танилцуулж байна. 

1. BАSIC багц

Борлуулалтаа автоматжуулах хамгийн эхний маш энгийн алхам. Бага зардлаар, нэмэлт төхөөрөмж шаардлагагүйгээр дуудлагын төвийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Яг одоо ашиглаж буй гар утасны СИМ дугаараа солихгүйгээр байгууллагынхаа дугаартай холбон харилцагчдаасаа дуудлага хүлээн аваарай.  

Мөн танай дугаарт хандсан харилцагчидтай 24/07 туршид мэндчилж, түгээмэл асуугддаг хаяг байршил, ажлын цагийн хуваарь зэрэг мэдээллийг автомат хариулагчийн тусламжтайгаар өгснөөр бизнес эрхлэгч таны болон хэрэглэгчийн цаг хугацааг хэмнэнэ.

2. STANDART багц

Та байгууллагынхаа нэрийн хуудас болсон брэнд дугаараар гадагшаа дуудлага хийх, дуудлага хүлээн авах боломжтой. Дуудлага хуваарилах үйлчилгээ нь бизнесийнхээ үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай болгож хэрэглэгчид шуурхай мэдээлэл өгөхөд тустай. 

Мөн гар утасны аппликейшнийн тусламжтайгаар ажлаас гадуур явж байх үедээ ч оффисын дугаараар дуудлага хийх гэх мэт харилцагчидтайгаа дурын төхөөрөмжөөс холбогдохоос гадна маш олон боломжууд танай байгууллагад нээгдэнэ. 

3. BUSINESS багц 

Уг багцын дуудлагын төвийн хэрэглэгчдэд өгч байгаа хамгийн том давуу тал бол тухайн системийн дэд систем болох CRM буюу хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн сан юм. Байгуулагын дугаараа ашиглаж тусгай дугаар руу дуудлага хийх эрх тохируулах, гарсан болон гаднаас ирсэн дуудлагын тайлан, яриан бичлэг зэрэг удирдах, хянах зэрэг олон боломжууд нээгдэнэ. Энэхүү багц маань танай байгууллагад бизнесийнхээ цаашдын хөгжлийг илүү бодитойгоор харах маркетингийн бусад боломжуудыг нээж өгдгөөрөө маш үр дүнтэй бас ашигтай үйлчилгээ юм. 

4. CALL CENTER БАГЦ 

Борлуулалтын дуудлага өндөртэй, тасралтгүй их хэмжээний дуудлага ирж байдаг байгууллагад  хэрэгтэй багц үйлчилгээ.

Операторын дуудлагын менежмент нь байгууллага руу чиглэсэн их дуудлагыг операторуудад жигд хуваарилж ачааллыг тэнцвэржүүлэх давуу талтай. Түүнээс гадна хүлээлгийн өрөө, дуудлагын дараалал, олон зэрэг ярих гэх мэт боломжуудтай. Хэрвээ та онлайн худалдааны бизнес эрхэлдэг, үйлчилгээний цаг захиалга харилцагчдад өгдөг, бараа бүтээгдэхүүний захиалга авдаг, утсан борлуулалт хийдэг бол тус багцыг санал болгож байна.

5. HYBRID БАГЦ

Зөвхөн танай байгууллагад зориулагдсан дуудлагын төвийн цогц систем. BUSINESS болон CALL CENTER  багцыг нэгтгэсэн борлуулалтын төгс автоматжуулалт. 

Бидний санал болгож буй EASY CALL дуудлагын төвийн шийдлээс өөрийн бизнест тохирсныг сонгож борлуулалтын автоматжуулалт ашиглан цагаа хэмнэж, үндсэн бизнестээ, сургалт хөгжлийн ажилдаа илүү цаг хугацааг зориулж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чадна гэдэгт бид итгэлтэй байна.