Бизнестээ байгууллагын дугаар ашиглах 5 шалтгаан

Харилцаа холбооны тусламжаар онлайн үйлчилгээ хөгжиж байгаа өнөөгийн бизнесийн орчинд БИЗНЕС ДУГААР хамгийн чухал. Танай бизнес Цахилгаан холбоо, Юнител, Мобиком гээд аль ч үүрэн операторын дугаартай байж болно. Хамгийн гол нь ганцхан дуудлага орж ирэх боломжтой, хувьдаа ашигладаг дугаар байж болохгүй гэдгийг анхаараарай.

Байгууллагын дугаар гэж нэрлээд байгаа VoIP-Интернет дугаар /75** 78** 76** 77**/ дугаар яагаад бизнестээ ашиглах хэрэгтэй 5 шалтгааныг хүргэж байна:

  1. Хэрэглэгчийн хувьд нэг л дугаараар үйлчилгээ, мэдээлэл авахыг илүүд үздэг.

Хэрвээ та анзаарсан бол зарим үйлчилгээний байгууллагууд сурталчилгаан дээрээ 2,3 заримдаа түүнээс олон холбоо барих дугаар жагсаан бичсэн байдаг. Хэрэглэгчдэд бол танай байгууллагын бренд болсон нэг л дугаар хангалттай. Тогтооход хялбар бол бүр ч амар.

Харин зарим байгууллагыг сонсоход болж өгвөл 4 операторын дугаар байвал тухайн операторын дугаар ашигладаг хэрэглэгч хямд тарифаар холбогдосноор манай дуудлага ихсэнэ гэж тайлбарладаг. Гэвч олон дугаар байх тусам үргүй зардал ихсэж байдаг.

Гэхдээ бидний БАЙГУУЛЛАГЫН ДУГААР гэж нэрлээд байгаа интернэтэд суурилсан  VoIP /75** 78** 76** 77**/ дугаарууд маань энгийн гар утасны тарифтай адилхан өртөгтэй байдаг гэдгийг анхаараарай.

 

  1. Албан ёсны байгууллагын дугаар байх тусам хэрэглэгчдэд итгэлцэл үүсдэг. 

Үйл ажиллагаа нь жигдэрсэн, зохион байгуулалттай, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй байгууллагуудыг анзаарах юм бол харилцаа холбооны асуудлуудаа маш сайн шийдсэн байдаг. Тэд өөрсдийн нэгэн дүр төрх болсон байгууллагын дугаартаа ач холбогдол өгснөөр илүү ажил хэрэгч, албан ёсны, аж ахуй хэлбэрээр харагддаг...

Итгэлцэл үүсгэхийн тулд харилцаа холбооны гүүр болсон БАЙГУУЛЛАГЫН ДУГААР-таа ач холбогдол өгөхийг таньд санал болгож байна.

  1. Нэгэн зэрэг 2-оос дээш дуудлага хүлээн авах боломжтой.

Хэрвээ танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхдог хэрэглэгч олон байгаа бол та заавал байгууллагын дугаар ашиглах шаардлагатай гэж үзээрэй. Учир нь бидний өдөр тутмын хувийн амьдралдаа ашигладаг дугаар маань нэг л дуудлага хүлээн авах боломжтой байдаг.

Жишээ нь та найз Сараатай утсаар ярьж байхад ажлын Баяраа гаднаас зэрэг дуудлага хийх үед та хүлээн авах боломжгүй ба Баяраад таны залгасан дугаар завгүй байна гэсэн мэдэгдэл хүрнэ.

Энэ жишээ бол хувийн харилцаанд байхад энгийн л зүйл. ГЭВЧ ТАНЫ БИЗНЕС ДУУДЛАГА АЛДАХ ЁСГҮЙ.  Нэг хэрэглэгчтэй ярьж байхад дараагийн хэрэглэгч холбогдоход өөр төхөөрөмжөөр давхар дуудлагыг нь авах эсвэл автомат хариулагчаар мэдээлэл өгөх, түр хүлээлгийн горимд саатуулж мэдээ, мэдээлэл сонсгох зэрэг үйлчилгээ заавал хэрэгтэйг санаарай.

  1. Бизнесээ явуулахын тулд хувийн утасны дугаараа интернэтэд байршуулах шаардлагагүй.

Таныг амралтын өдөр сайхан амарч байхад, орой гэртээ гэр бүлтэйгээ цагыг өнгөрөөж байхад ажлын дуудлага зогсоо зайгүй ирэх мэдрэмжийг төсөөлж байна уу? Тиймээ хэрэглэгчээ алдмааргүй байна гэхдээ амармаар байгаа биз.

Хэрвээ та байгууллагын дугаар ашиглах юм бол ажлын төгсгөлд хэн нэгэн залгахад автомат хариулагч таны өмнөөс хэрэглэгчийг угтах болно. Автомат хариулагчынхаа текстийг зөв тохируулснаар  хаяг байршил, цагын хуваарь, урамшуулал гэх мэт мэдээллийг хүргэхээс гадна шаардлагатай санал хүсэлтийг аудио хэлбэрэээр бичих авч таны бизнес и-мэйл рүү дуут шуудан хүргэх боломжтой.

  1. Танай байгууллагын дугаарт хэрэглэгч сонирхон холбогдсон үед мэндчилгээ /угтах хоолой/ тохируулах боломжтой.

Бүх сайхан харилцаа мэндлэхээс эхлэдэг. Танай байгууллагын дугаарт холбогдож буй хэрэглэгчидтэй мэндчилж мөн ямар байгууллагатай холбогдсон талаар 3-4 секундын угтах хоолой тохируулах боломжтой.

Мөн ажилтан болон хэрэглэгчийн яриа бичлэг болон хадгалагддаг учраас байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулж дүгнэлт хийх боломжтой. Дэвшилтэт технологийн суурь болсон байгууллагын дугаар сонгох 5 шалтгааныг хүргэлээ.

Байгууллагын дугаартай болсны дараа үүсэх таны бизнест тустай боломжуудын талаар уншаарай. Таньд амжилт хүсье.