card

Ерөнхий боловсролын сургуулийн утасгүй (WiFi) сүлжээний шийдэл

Сургуулийн бүсэд нэгдсэн удирдлага бүхий утасгүй сүлжээ буюу WiFi орчин үүсгэж, багш, сурагчид, ажилчид чөлөөтэй ашиглах боломжтой. Утасгүй төхөөрөмжийг удирдах, хянах, нууц үг өөрчлөх зэрэг үйлдлийг нэг төхөөрөмж дээрээс удирдах боломжтой.
Хүсэлт илгээх

Ерөнхий боловсролын сургуулийн утасгүй (WiFi) сүлжээний шийдэл гэж юу вэ?

Сургуулийн бүсэд нэгдсэн удирдлага бүхий утасгүй сүлжээ буюу WiFi орчин үүсгэж, багш, сурагчид, ажилчид чөлөөтэй ашиглах боломжтой. Утасгүй төхөөрөмжийг удирдах, хянах, нууц үг өөрчлөх зэрэг үйлдлийг нэг төхөөрөмж дээрээс удирдах боломжтой.
Ерөнхий боловсролын сургуулийн утасгүй (WiFi) сүлжээний шийдэл гэж юу вэ?

WiFi

Монгол улсын бүх сум шилэн кабелийн сүлжээнд холбогдож өндөр хурдны интернетийг бүх нийтээрээ ашиглаж, цаашлаад боловсролын салбарт бүх аймаг, сумдын сургуулийн орчинд интернетийг өргөн ашиглаж эхлээд байна.

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүдийн багш нар, сурган хүмүүжүүлэгч, сурагчид интернетийг өргөн хүрээгээр ашиглаж сурлага, хөтөлбөр, бүхийл харилцаандаа хүртээмжтэй байдлаар ашиглах хэрэгцээ үүсэж байна. Одоогоор зарим сургуульд интернетийг зөвхөн суурин болон утастай байдлаар ашиглаж байна. Энэ нь интернетийн хүртээмжтэй байдлаар ашиглах боломжийг бууруулдаг. Багш, сурагчид, ажилчид интернетийг сургуулийн бүсэд хүртээмжтэй, чөлөөтэй ашиглах боломж тийм ч сайн биш байна.

Бидний шийдэл нь утасгүй интернетийг сүлжээг үүсгэж, интернет сүлжээний хэрэглээг өргөн, хүртээмжтэй болгож багш, сурагч, ажилчид гээд бүгд сургалтын өдөр тутамын дотоод, гадаад үйл ажиллагаанд аа өргөн ашиглах боломжийг нэмэгдүүлэх үндсэн зорилго агуулж байна.

Боловсролын газраас интернет хэрэглээ бага бол урсгалыг багасгах, өндөр хэрэглээтэй бол интернет урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөр, тооцоог нийцүүлж, илүү уян хатан бодлого баримталдаг. Энэ нь тухайн сургуулийн цахим хэрэглээг тодорхойлж цаашлаад зарим үр дүн, үнэлгээнд нөлөөлж байдаг. Мөн боловсролын хуульд шинээр цахим сургалт, хөгжлийг дэмжиж төсөв суулгасан нь багш, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд түлхэц болж байгааг сургуулийн удирдлагууд сайшаан магтаж байна.



Шийдлийн үндсэн зорилго: Сургуулийн бүсэд нэгдсэн удирдлага бүхий утасгүй интернетийн орчин үүсгэх.
Шийдлийн давуу тал:

  • Утасгүй интернертийн бүх төхөөрөмжийг нэг дороос удирдах боломжтой
  • Нууц үгийн удирдлага хялбар
  • Утасгүй сүлжээний бүсэд холболт салахгүй бөгөөд дахин нууц үг оруулж холболт хийх шаардлагагүй (IEEE 802.11 Handover)
  • Утасгүй сүлжээг удирдах, цаашид арчилж хамгаалахад цаг бага зарцуулна. Уламжлалт шийдэл шиг утасгүй интернетийн төхөөрөмж бүрийг тохируулах шаардлагагүй
  • Улсаас өгч байгаа интернетийн урсгал ашиглалт өндөр болж ирнэ.
  • Нэгж төхөөрөмж нь 20-50 хэрэглэгчийн энгийн интернет урсгалыг даах чадалтай.
  • Утасгүй сүлжээний өөр сүлжээг ашиглах боломжтой. Өөр сүлжээ ашигласнаар үндсэн сүлжээний харилцагч, утасгүй сүлжээний харилцагч нар тус тусын сүлжээнд байрших боломжтой.


 

Танд дараах асуудал байгаа бол:

  • Та сургууль дээрээ утасгүй WiFi сүлжээг байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна уу? 
  • Та нэгдсэн удирдлага, сургуулийн аль ч хэсэгт ажиллах утасгүй сүлжээг бүтээх гэж байна уу?
  • Өмнөх утасгүй сүлжээ нь тус тусдаа нууц үгтэй, удирдах, хянахад хэцүү байна уу?
  • Эрхэм захирал та багш, сурагчдад цахим хэрэглээг илүү хялбар болгож, хэрэглээг нэмэгдүүлэх гэж байна уу?
  • Сургууль ороод нэг л сүлжээнд холбогдсон бол хаана ч салахгүй ухаалаг WiFi сүлжээг хүсэж байна уу?

Тийм бол та хамтран ажиллах хүсэлтээ илгээрэй. Бид тантай холбогдох болно. Баярлалаа.

Үнийн санал авах хүсэл илгээх

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу бид эргэж холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү!