Оптик дамжуулагчийн (Optical Transceivers) нийтлэг загварууд

Цаг хугацаа өнгөрөх тусам технологи хөгжихийн хэрээр дамжуулагчууд ч эрс сайжирсан. Эдгээр нь олон төрлийн чадавхи, ашиглахад хялбар байдлаасаа болж дэлхий даяар харилцаа холбооны сүлжээнд брэндийн олон төхөөрөмж байна.

Оптик дамжуулагчийн хурд байнга нэмэгдэж байгаа нь сүлжээний дамжуулах хурд өмнөхөөсөө илүү хурдан ажиллах боломжтой гэсэн үг юм. 5G болон зүйлсийн интернет (IoT) зэрэг шинээр гарч ирж буй технологиудын хувьд энэ нь өгөгдлийн дамжуулах хурд маш чухал байдаг.

Энэ нийтлэлд бид оптик дамжуулагч гэж юу болох, тэдгээрийг хэрхэн ашигладаг, модулиудын өөр өөр загваруудыг танилцуулах болно.

Оптик дамжуулагч гэж юу вэ?
Оптик дамжуулагч нь өгөгдөл дамжуулах, хүлээн авах боломжтой жижиг, хүчирхэг төхөөрөмж юм. Шилэн кабелийн хувьд өгөгдөл нь гэрлийн импульсийн хэлбэрээр оптик шилэн кабелиар дамжуулагддаг. Энэ өгөгдөл нь маш өндөр хурдтай, маш хол зайд дамждаг. Дамжуулагч нь дээд түвшиний мэдээллийн урсгалыг тээвэрлэх үндсэн үүрэгтэй ба түүнийг шилэн кабелиар дамжуулах болдог. Төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй олон төрлийн оптик дамжуулагч байдаг. Гэвч олон төрлүүдийн  загваруудын талаар ярихаасаа өмнө эхлээд оптик дамжуулагчийг юунд ашигладаг болохыг ойлгох хэрэгтэй.

Дамжуулагчийг юунд ашигладаг вэ?
Оптик дамжуулагч нь харилцаа холбооны сүлжээний маш чухал хэсэг юм. Эдгээр нь свич, рутер, галт хана болон бүх сүлжээг жигд, үр ашигтай ажиллуулах боломжийг олгодог. Модулиудыг шилэн кабелийн холбогчийг оруулах, салгахад ашигладаг бөгөөд сүлжээг өөрчлөх, шинэчлэхэд уян хатан байх боломжийг олгодог. Өмнө нь оптик шилэн кабелийн модулыг томоохон операторуудын өөрсдийн сүлжээний свич, рутер дээрээ ашиглаж байсан ч илүү нийтийн болж байгууллага, компаниуд тус шийдлийг ашиглах нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Салбарын стандартууд өөрчлөгдөж, дараагийн үеийн Ethernet бүтээгдэхүүнүүд хөгжихийн хэрээр ирээдүйн өндөр хүчин чадалтай мэдээллийн төвүүдийн урт хугацааны техникийн шаардлагыг хангахын тулд оптик дамжуулагч шаардлагатай болж байна.

Өнөөдөр оптик дамжуулагчийг Ethernet, Synchronous Optical Networking (SONET)/Optical Transport Network (OTN), Common Public Radio Interface (CPRI), InfiniBand, Fiber Channel зэрэг хөтөчтэй буюу утастай сүлжээнд өргөнөөр ашиглаж байна.

Өөр өөр төрлийн шилэн кабелийн модулиуд
SFP: Small Form Factor Pluggable (SFP) дамжуулагчийг өгөгдөл дамжуулахад ашигладаг. Өндөр траффик урсгалтай портуудыг шийдэхэд өргөн ашигладаг хамгийн алдартай оптик дамжуулагч төрөл юм. Эдгээр жижиг төхөөрөмжүүдийг свич SFP үүрэнд залгаж, нэг сүлжээний төхөөрөмжийг олон төрлийн шилэн кабел-н төрөл руу холбодог.  SFP нь цуваа цахилгаан дохиог Ethernet, single-mode fiber, SONET болон multi-mode fiber зэрэг цуваа оптик дохио болгон хувиргадаг. Авсаархан хэмжээтэй, hot-swappable буюу шууд солиж залгах боломжтой тул эдгээр дамжуулагч нь сүлжээнд уян хатан, хялбар өөрчлөлт хийх боломжийг олгодог.

SFP+: SFP+ дамжуулагч нь SFP-ийн сайжруулсан хувилбар юм. STP+ нь ижил хэмжээтэй, гадаад төрхтэй боловч SFP+ нь 9.95-11.3Gbps дохионы хурдаар өндөр хурдны цуваа холбоосыг хангадаг. SFP+ дамжуулагч нь илүү их мэдээлэл зөөдөг бөгөөд ихэвчлэн Ethernet холболт эсвэл 10Gbps fiber-д ашиглагддаг.

XFP: XFP дамжуулагчийг 2002 оноос хойш ашиглаж байна. Хуучин сүлжээнүүдэд алдартай хэвээр байгаа XFP нь маш бага эрчим хүч шаарддаг өндөр хүчин чадалтай хүлээн авагч юм. XFP модулиуд нь илүү нягтралд хүрэхийн тулд LC шилэн холбогчийг ашигладаг. XFP нь нэг долгионы урттай ажиллах эсвэл нягт долгионы уртыг хуваах олон талт техникийг ашиглах боломжтой. Эдгээр дамжуулагч нь SONET, fiber болон Ethernet-д зориулсан 10Gbps холболттой ажиллах боломжтой.

QSFP: GSFP нь Quad Small Form Factor Pluggable гэсэн үгийн товчлол юм. Эдгээр дамжуулагч нь олон төрлийн дамжуулагч болон хүлээн авагчтай байдаг бөгөөд энэ нь та өөрийн сүлжээний аль стандартыг сонгож ашиглах боломжтой гэсэн үг юм. SFP-ээс ялгаатай нь QSFP дамжуулагч нь хүлээн авах, дамжуулах дөрвөн сувагтай байдаг. Энэ нь SFP модулиудын санал болгож чадахаас дөрөв дахин хурдан хурдыг бий болгодог. Ердийн QSFP дамжуулагч нь SONET, Ethernet, fiber болон InfiniBand дээр 40Gbps өгөгдлийг дэмждэг.

QSFP+: GSFP+ бол QSFP-ийн дарааний үе юм. Дөрвөн удаа 1G дэмждэг QSFP дамжуулагчаас ялгаатай нь GSFP+ дөрвөн удаа 10G дэмждэг. Эдгээр нь свич болон рутер холбоход хэрэглэгддэг.

CFP: CSP нь өндөр хурдны дижитал дохиог дамжуулдаг C form-factor залгууруудыг хэлдэг. Энэ нь SFP интерфэйсээр бүтээгдсэн боловч төхөөрөмжүүд нь илүү том хэмжээтэй байдаг. Ингэснээр модулиуд нь 100Gbps хурдыг дэмждэг. CFP нь өргөн хүрээний сүлжээ (WAN), метро, ​​утасгүй суурь станц, видео болон бусад харилцаа холбооны сүлжээний системд ихэвчлэн ашиглагддаг өндөр хурдны харилцан холболтын систем юм. Эдгээр дамжуулагч нь оптик дамжуулалт багатай хурдан бөгөөд найдвартай ажиллагааг хангадаг.

Төхөөрөмжийн дэлгэрэнгүй үзэх Optical Transceivers худалдаа