Дуудлага удирдах үйлчилгээ
Бизнес харилцуур буюу дуудлагын төвийн үйлчилгээ нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож залгасан харилцагч бүрийн дугаарыг цуглуулан авч дуудлага бүрийг CRM системд бүртгэж борлуулалт болон үйлчилгээний ашгийг тань нэмэгдүүлэх зорилготой үүлэн технологид суурилсан ухаалаг үйлчилгээ юм.

Бизнес харилцуур үйлчилгээг сонгох шалтгаан
Бидний зүгээс бизнес эрхлэгчдэд зориулан байгууллагын уламжлалт утасны системийг шинэ түвшинд бүрэн шийдэж мөн бизнес эрхлэгчдэд нэн чухал болоод байгаа CRM, ERP, Ticket, Цаг захиалгын системүүдтэй хослон ажиллах "Бизнес харилцуур" үйлчилгээгээ санал болгож байна.
Учир нь байгууллагын суурин утас нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл байхаа больж таны бизнесийн борлуулалт үйлчилгээг нэмэгдүүлэх, харилцагчийн үйлчилгээ болон маркетингийн томоохон хэрэгсэл болоод багагүй хугацаа өнгөрч байна. Иймд үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч өндөр зардал гаргахгүйгээр одоогийн утасны үйлчилгээгээ бага зардлаар дараагийн түвшинд шилжүүлээрэй.
Манайд ямар үнийн багц тохирох вэ?
Бизнес Харилцуур үйлчилгээг сонирхон хандаж буй хүмүүсийн ихэнх нь энэхүү нийтлэг асуултыг асуудаг бөгөөд тухайн бизнес үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг судлахгүйгээр шууд утсаар болон анхны уулзалтаар эцсийн үнийг өгөх боломжгүй байдаг. Учир нь тухайн байгууллагын бизнесийн цар хүрээ, салбар нэгж, үйлчилгээг ашиглах хүний нөөц гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй болдог.
Бид олон салбарын төрөл бүрийн үйлчилгээнд энэхүү үйлчилгээг нэвтрүүлж ирсэн туршлага дээрээ үндэслэн танай хэрэгцээнд тохирсон хамгийн зөв шийдлийг санал болгож хамтран ажиллахад бэлэн байна.