2022 онд анхаарлаа хандуулах Инстаграмын трендүүд

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг олон нийтийн сүлжээний платформуудын нэг болох "Instagram"-н сарын идэвхитэй хэрэглэгчдийн тоо аль хэдийнээ 2 тэрбум давжээ. Та бидний мэдэхээр "Twitter" текст, "Tik tok" видео түлхүү хийх форматтай байдаг бол "Instagram" нь зураг болон видео голчилсон байдаг.  Нийт бүртгэлтэй хэрэглэгчдийнх нь 59% нь өдөр бүр идэвхитэй ашигладаг тус платформын онцлох трендүүдийг сонирхоцгооё. 

1. INSTAGRAM REELS-н хэрэглээ 

2020 онд нэвтрүүлсэн Instagram reels 2021 онд гэхэд бүх хэрэглэгчдэд хүрч сонирхлыг нь татаж чаджээ. Энэхүү богино хэмжээний видео үүсгэх функц нь  ByteDance Компанийн эзэмшдэг Tik Tok-г цэвэр хуулж нэлээн том өрсөлдөгч нь болж гарч ирсэн юм. 

Уг контентийн төрөл нь Instagram-д байршуулах энгийн видеоноос илүү хандалт авах боломжтой ба бизнесийн болон хувийн брэндингээ сайжруулах стратегиэ тодорхойлж байгаа хүмүүст үнэхээр хэрэгтэй функц билээ. 

Эхэндээ 15 секундын бичлэг л оруулж болдог байсан бол одоо 60 хүртэл секундын богино бичлэгүүд оруулах боломжтой болсон ба хүссэн аяа ашиглан, зурагнууд болон бичлэгнүүдээ нийлүүлэн Mini Vlog хийж дурсамжаа үлдээгээрэй. 

2. Story-ндоо холбоос оруулах боломж

Өмнө нь 10,000 дагагчтай аккоунт л Story-доо холбоос оруулах боломжтой байсан бол одоо Instagram-н бүх хэрэглэгчид үүнийг хийх боломжтой болжээ. 

Яаж ашиглах вэ гэхээр та Story хийхдээ баруун дээд булан байгаа Sticker дээр дарж орно. Тэнд бидний мэдэхээр санал асуулга үүсгэх, асуут хариулт явуулах, GIF гэх зэрэг олон төрлийн Stickers байгаа ба “Link” сонголтоо онгож URL link-ээ оруулаарай. Харагдах байдлын хувьд текстээ өөрчлөх боломжтой. Жишээ нь: https://yours.mn/product/131421 энэ линкийг Подкастын төхөөрөмж гэж сольж болно. Мэдээж олон тоо, үсэг холилдсоноос сонирхолтой текстээр URL ээ солих нь илүү үр дүнтэй. 

Сургалтанд бүртгүүлэх холбоос, бүтээгдэхүүний үнэ танилцуулга бүхий холбоос, нийтлэлүүд гэх мэтчилэн дагагчиддаа хүргэхийг хүссэн мэдээллээ Link sticker ашиглан оруулах нь шинэлэг байх болно. 

Жишээ нь:

3. Илүү сонирхолтой Stories… 

Дагагчидтайгаа харилцаа үүсгэх, олон хүнд мэдээлэл хүргэж өндөр хандалт авах боломжийг олгодог нэгэн хэрэгсэл бол Story. Харин Story үзэж байгаа хүмүүсийнхээ оролцоог нэмэгдүүлэх, шинэ дагагчдыг би болгоход туслах бас нэгэн сонголт болох “Add yours”-г бас ашиглаад үзээрэй. 

Дор зураг дээр байгаачлан нэг сэдвийн дагуу дагагчиддаа өөрийнхөө зургийг оруулан өөрийн аккоунт дээрээ байршуулах боломж үүсгэх байдлаар гинжин Story үүсгэх юм.

Мөн 2021 оноос 15 секундээр таслах маягаар  60 секунд хүртэл урттай видео Story-доо оруулах боломжтой болсон билээ. Мөн аккоунтынхаа Highlights хэсгийг ашиглан Story-нуудаа ангилж дагагчиддаа үзэхэд амар болгоорой. Хандив илгээх, санал асуулга оруулах, харилцан яриа үүсгэх боломжтой бүхий л боломжуудыг ашиглан дагагчдаа битгий уйдаагаарай. 

 

4. Instagram Story ашиглан сурталчилгаа явуулах 

Story ads ашиглах нь хамгийн тохиромжтой Instagram дахь идэвхижүүлэлт юм. Үүнийг ашигласнаар хэрэглэгчийн үзэж байгаа Story-ны дунд танай сурталчилгаа гарах болно. Сурталчилгаагаа дэлгэц дүүрэхүйц 1080 x 1920 хэмжээтэй, анхаарал татахуйц байх гэх мэт үзэмжийн тал дээр анхаараарай. 

 

Санах зүйлс:  

  • Хэрэглэгч танай Story-г алгасахааргүй байхад анхаарах ба хэдхэн секундын дотор үзэгчийн сонирхлыг татахуйц контент бүтээгээрэй.
  • Танай сурталчилгааг үзээд холбоо барих шийдвэр гаргасан боломжит хэрэглэгчдэд зориулж CTA (Уриалан дуудах Товч ) заавал хийгээрэй. 
  • Сурталчилгаанд зориулсан олон төрлийн Story хийж туршаарай. Борлуулалтын юүлүүрийн үе шат бүрт хэрэглэгчдэд хүрэхийн тулд өөр төрлийн сурталчилгааг сонгож ашиглаж үзээрэй. 

5.Twitter болон Instagram дамжин контентуудаа сурталчлах 

Хэрэв та Twitter ашигладаг бол жиргээн дэх холбоосыг урьдчилан харах боломжтойг харсан байх. Харин Instagram холбоосыг урьдчилан үзэх боломж байхгүй байсан бол саяхнаас Instagram-аас хуваалцсан мэдээллийн Link preview-ийг харах боломжтой болжээ.Жишээг доорх зургаас хараарай. 

Мөн Twitter дээрх жиргээгээ Instagram story дээрээ байршуулж болно. Та сонирхолтой, хэрэгтэй гэж бодсон жиргээнийхээ хуваалцах хэсгээс Instagram story хэсгийг сонгоод л болно. Энэ байдлаар хоёр платформ дээр зэрэг олон хүнд контентоо хүргэж тал талд дагагчдаа нэмэх боломжтой юм. 

 

 

 

6. Instagram-р дэлгүүр хэсэх

Сүүлийн жилүүдэд цахим худалдааны брэндүүд уг платформоор дамжуулан орлого олоход илүү хялбар болж байна. Худалдан авагчдын 70% нь Instagram-аас худалдан авалтаа хийхийг хүсдэг тул бррэндүүд бүтээгдэхүүнээ аль болох хүртээмжтэй байлгах үүднээс бизнестээ ашигласаар байна. /Таньд гэж хэлэхэд Instagram дахь хувийн аккоунтаа хөгжүүлж микро инфлюнсер болох боломж байгаа тул зориого тавин ашиглаж хувийн орлогоо нэмээрэй./

Instagram shopping-ийн боломжуудыг ашиглан бүтээгдэхүүний жагсаалт үүсгэх, коллекц бий болгох, шинээр ирэж байгаа бараанууд, хямдарсан бараанууд гэх мэтээр ангилал үүсгэн шууд борлуулалт руу хөтлөх боломжтой.

Ингэснээр хэрэглэгч хүссэн бараагаа олох, үлдэгдлийг нь харах, зургийг нь хараад авах шийдвэрээ гаргах, хэрхэн худалдаж авах заавраа харах гэх мэт давуу талтай. 

7. Контент бүтээгчидтэй хамтран ажиллах 

Нөлөөлөгч буюу Inflencer-үүдийн маркетинг Insagram-д зонхилж байна. Брэндүүд нөлөөлөгч нартай хамтран ажиллах процесс өдөр ирэх тусам олон сонголтой болсоор. 

Influencer marketing ашиглах нь аль аль талдаа ашигтай бөгөөд бүтээгдэхүүндээ Instargam-н хэрэглэгчдэд танилцуулан түгээж орлогоо нэмэгдүүдэх чухал ач холбогдолтой. Гагцхүү брэнд болон нөлөөлөгчийн хамтын ажиллагааны тактик чухал юм. 

Сүүлийн үед маркетеруудын түгээмэл ашиглаж буй арга бол UGS буюу User Generated Content. Хэрвээ чиний Twitter дээр дагадаг найз чинь нэг рестораны хоолыг онцлон магтаж зургийг нь авч хийсэн бол энэ UGS, Хэрвээ чиний дагадаг Insagram-н найз зургий сургалтанд суугаад зурсан зургаа Story-доо хийж байвал энэ  UGS. Энэхүү брэндингээ таниулах маркетингийн арга нь хэрэглэгчийн бодит туршлага, сэтгэгдэл дээр үндэслэдэг ба хэрэглэгчдийн 90%д нь шийдвэр гаргахад нь нөлөөлж байдаг байна. 

Зөвхөн Instagram гэлтгүй Twitter, Facebook, Linkedin, Website гээд л бүхий л олон нийтийн сүлжээг ашиглах боломжтой органикаар боломжит хэрэглэгчдийг олж авах арга юм.  

Та доорхи зурагнаас маркетерүүд Influencer marketing хэдэн хувьтай сонирхож байгаа болон аль платформ дээр хамтарч ажиллахаар сонгодогийг харж болно.

 

Хэрвээ та Instagram-д оруулж буй контентуудаа сайжруулах, подкаст, стрийм, шууд бичлэг, влог гэх мэт бүхий л төрлийн контент хийхэд ашиглах чанартай дууны төхөөрөмжүүдийг хайж байвал https://yours.mn/ зочлоорой. Албан ёсны эрхтэйгээр дэлгүүрээс нь үндсэн үнээр таны гарт хүргэх болно.  

Таны хувийн болон бизнесийн брэндингээ хөгжүүлэхэд хэрэгтэй мэдээ, мэдээллийн тогтмол хүргэж байх болно. Манай нийтлэлийг уншсан танд баярлалаа.