Бизнест анхны сэтгэгдэл хэр чухал вэ?

Бизнес гэж юу вэ?

Энэ нь хэрэглэгчдийн эрэлтийг хангаж ашиг олох зорилгоор хуулийн хүрээнд явуулж буй ажил хэрэгч хүмүүсийн ажлын харилцааны нэгдлийн хэлдэг. Гол зорилго нь байгууллага болон хувь хүнд хүрэхээр тэмүүлж байгаа эцсийн үр дүн юм. Харин энэхүү ажил хэргийн ертөнцийн харилцаанд өндөр үр дүнтэй хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулдаг зүйл бол АНХНЫ СЭТГЭГДЭЛ байдаг. Хэзээ ч хоёр дахь сэтгэгдэл гэж байдаггүйтэй адил боломжит үйлчлүүлэгч болон хамтран ажиллах түнш нартаа итгэл төрүүлэх цорын ганцхан боломж байдаг байж ч мэднэ.  

“Аливаа бизнест хамгийн чухал нь хүмүүстэй харилцах зөв харилцаа гэж би үздэг. Хүнтэй зөв зүйтэй харилцана гэдэг таны бизнесийн цаашдын үйлхэрэгт тустайгаас гадна таны нэр хүнд өсөх хамгийн анхны алхам юм. “Зөв харилцаа-бизнесийн амжилт” 

- Америкийн анхны тэрбумтан, бизнесмэн Жон Рокфеллер

Харин хэрэглэгчидтэй харилцаа үүсгэхийн тулд тэдний сонирхлыг татах хэрэгтэй. Энэхүү өгүүлбэрт тулгуурлан танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй хэрэглэгчээс авахуулаад байнгын хэрэглэгч хүртэлх нийт харилцагч нарт итгэл үнэмшил төрүүлэх туслах 3 ЧУХАЛ АЛХМЫГ хуваалъя: 

1. Бизнесийнхээ онлайн салбарыг нээх

Үйлчлүүлэгчид бизнесийн түншүүд, тэр ч байтугай боломжит хөрөнгө оруулагчдад эерэг, мэргэжлийн сэтгэгдэл төрүүлэх чухал хэрэгсэл бол дижитал танилцуулга юм. Өөрөөр хэлбэл танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг интернэт ертөнцөд ганц хоёр холбоос дараад л олж танилцах боломж хэр нээлттэй байгаа тухай ойлголт билээ.  

Олон нийтийн сүлжээ ашигладаггүй, холбоо барих мэдээллээ ил гаргаагүй, дижитал танилцуулга, вебсайт зэрэг шийдлийг ашигладаггүй компаниуд болон брэндүүд боломжит үйлчлүүлэгчдэд анзаарагдаж тэдний итгэлийг олж авах магадлал нь маш бага байдаг.  

Дижитал танилцуулга буюу бизнесийн тань онлайн салбар бол харилцагчдад өндөр мэдрэмж төрүүлэх хэрэгсэл юм. 

Жишээ нь: Вебсайттай болох. Энэ нь та өөрийн бизнесийн онлайн салбарыг нээж байгаа буюу дижитал орчинд байршуулж байна гэж ойлгож болно. Танаас хамааралгүйгээр 24 цаг, 7 хоног, 365 хоногийн турш таны өмнөөс таны бизнесийг ярьж сурталчилж, шинэ хэрэглэгч олж өгдөг үнэнч туслахтай боллоо гэсэн үг. 

Энэ мэтчилэн сонирхогчийн түвшинд байгаа хэрэглэгчиддээ борлуулалтын сэжим үүсгэн CTA буюу уриалан дуудах товч ашиглан тосож аваарай.  

2. Сонирхогчийг харилцагч болгох

Өдөр ирэх тусам үйлчлүүлэгчид илүү өргөн, илүү олон сонголттой болж, зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч байна. Тэд маш олон газраас мэдээлэл хүлээн авч харьцуулан чанартай худалдан авалт хийх мэдлэг туршлага нь нэмэгдсээр байгаатай та санал нийлнэ бизээ.  

Боломжит үйлчлүүлэгчид интернэт орчныг ашиглан танай бүтээгдэхүүнтэйгээ танилцан сонголтоо хийлээ гэж үзэхэд шууд  борлуулалтын процесс эхлэх учиртай. Энэ үед явцад мэргэжлийн, удаан хугацааны итгэлцэл үүсэхүйц сэтгэгдэл төрүүлэх нь маш чухал.  

Жишээ нь: Зарим бизнесүүд өчнөөн цаг хугацаа зарцуулан борлуулж бүтээгдэхүүнийхээ ач холбогдлыг хангалттай ойлгуулахуйц контент бэлдсэн байдаг хэрнээ чатбот, бизнес имэйл, утасны дуудлага зэрэгтээ ач холбогдол өгөөгүй байдаг.  Хэрэглэгчийг татах маркетинг амжилттай хийгээд байгаа хэрнээ залгахаар утсаа авахгүй, мессеж бичихээр хариу мэдээлэл өгөхгүй удах зэрэг алдаа гаргадаг.  

Тийм учраас шинэ үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд, харилцагч нартаа мэдээлэл авах боломжийг нь автоматжуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг санаарай.  

Товчхондоо хэрэглэгч танай байгууллагатай холбогдох боломж нь хэр хялбар байна вэ? Гэдгээс шалтгаалж борлуулалтын үр дүнд сайнаар нөлөөлж байдаг.  

Үүнийг БОРЛУУЛАЛТЫН АВТОМАТЖУУЛАЛТ гэх бөгөөд үүнд чатбот буюу автомат хариулагч, оффис дугаар болон дуудлагын төвийн үйлчилгээ, бизнес имэйл, хэрэглэгчийн мэдээллийн нэгдсэн систем буюу CRM зэрэг маш олон зүйлс орно.  

Та бизнесийнхээ салбартаа бусдаасаа ялгарах, зах зээлдээ хүлээн зөвшөөрөгдсөн ба илүү мэргэжлийн дүр төрх бүтээх нь аливаа хэлэлцээр, зөвшилцлийг амжилттай хийхэд ач тустай. 

Борлуулалтын автоматжуулалтын суурь үйлчилгээ болох EasyCall - Дуудлага удирдах үйлчилгээг ашиглан танайхыг зориод залгаж байгаа хэрэглэгчийн дуудлагыг авах, хүссэн мэдээллийг нь цаг алдалгүй өгч үйл ажиллагаандаа ашиглаарай.  

3. Харилцагчаа халамжлах 

Борлуулалтын эцсийн зорилго бүтээгдэхүүнээ л борлуулах байдаг. Гэвч дэлхий даяар “хэрэглэгч төвтэй” бизнесийн тогтолцоо дэлгэрч байгаатай холбоотойгоор хэрэглэгчээ халамжлах нь борлуулалтын процесст  нэвчих шаардлагатай байна. 

Өнөө цаг дата бол алт гэсэн үг хүртэл гарсан. Тэгэхээр энэ үйлчилгээнээс орж ирсэн мэдээлэл бол бодит дата байдаг. Бидний санал болгож буй дуудлагын төвийн үйлчилгээ нь таны бизнес, үйлчилгээг сонирхож залгасан харилцагч бүрийн дугаарыг цуглуулан авч CRM системд бүртгэж борлуулалт болон үйлчилгээний ашгийг тань нэмэгдүүлэх зорилготой үүлэн технологид суурилсан ухаалаг шийдэл юм.  Харилцагчаа таньж мэдсэн, хүрч чадсан компаниудын борлуулалт өндөр байдаг учраас хэрэглэгчээ халамжлах процесст маш чухал ач холбогдол өгөөрэй. 

Борлуулалтын автоматжуулалтаас ирсэн дагалдах өгөгдлүүдийг ашиглаж сурах нь маш чухал.  

Байгууллагын суурин утас нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл байхаа больж таны бизнесийн борлуулалт үйлчилгээг нэмэгдүүлэх, харилцагчийн үйлчилгээ болон маркетингийн томоохон хэрэгсэл болоод байгааг та анзаарсан байх. Манай EASY CALL дуудлагын төвийн шийдлээс өөрийн бизнест тохирсныг сонгож борлуулалтын автоматжуулалт ашиглан цагаа хэмнэж, үндсэн бизнестээ, сургалт хөгжлийн ажилдаа илүү цаг хугацааг зориулж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чадна гэдэгт бид итгэлтэй байна.