Дижитал шилжилт руу...

        Технологийн шийдэл, технологийн хувьсал бидний амьдрал, бизнест ямар их нөлөө үзүүлж өгөөж өгч байгааг бид хангалттай мэддэг болсон. Тиймээс байгууллагууд технологийн шинэ, шинэлэг боломжуудыг өөрт ашигтайгаар ашиглаж мөн байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллахыг зорьж байна. 

Одоо цагт хэн бусдаас түрүүлж технологийг зөв зохистой ашиглаж чадсан нь ажиллаж байгаа салбартаа болон өөрийн эрхэлж буй бизнестээ илүү их үнэ цэнэ, боломжийг нээж өгч байна. Эрүүл мэнд, хүнс, нийгэм болон үйлдвэрлэлийн салбарууд тэдгээрийн автоматжуулалт, гэрийн болон оффисийн автоматжуулалт, цахим маркетинг, веб сайт, онлайн худалдаа, бизнес харилцуур, захиалгын систем, олон төрлийн апликейшн, цахим төлбөр тооцооны систем, харилцагчийн менежментийн систем (CRM) гэх мэт технологийн олон шинэчлэлийг нэвтрүүлээгүй, ашигладаггүй салбар гэж байхгүй болсон. Энэ бүх технологийн нэвтрүүлэлт, шийдлийг товчхон хэлбэл нөгөө дижитал шилжилт…

Та дижитал шилжилтийг хэт том, хэцүү эсвэл ойлгоход төвөгтэй гэж харах хэрэггүй. Мөн одоо оройтсон, хоцорсон гэж санаагаар унах ч шаардлагагүй. Яг одоо л эхлэ… Өөрийн бизнес моделио эргэж хар бас дүгнэлт хий. Бизнесийнхээ процессыг ямар технологи ашиглан яаж өөрчилж, хурдасгаж, сайжруулж болохыг олж мэд. Тэгээд дижитал шилжилт руу.

Жишээ нь та өөрийн бизнестээ дараах бизнесийн дижитал түүлсийг ашиглаж чадаж байгаа эсэхийг анзаарч нэг хараарай.

  • Байгууллагын брэнд дугаар байна уу?
  • Бизнес харилцуур буюу дуудлага удирдах үйлчилгээ байна уу?
  • Онлайн захиалгын систем байна уу?
  • Веб сайт байна уу?
  • Цаг захиалгын систем байна уу?
  • Чатбот байна уу?
  • Гэрээний систем байна уу?
  • CRM буюу харилцааны менежментийн систем байна уу?  

Та эдгээр асуултуудын хэдэд нь хариулж чадаж байна?… Хэрэв хариулж чадахгүй байгаа бол дижитал шилжилтийн талаар бодох цаг нь болсон байна гэж танд зөвлөмөөр байна.