Үүлэн технологи гэж юу вэ?

Мэдээлэл технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй өнөө үед өдөр бүр техник технологийн том жижиг, олон мянган шинэ шийдлүүд, бүтээлүүд гарч байдаг. Түүний дотор хамгийн том, хамгийн их өөрчлөлтийг авчирч байгаа технологи бол үүлэн технологи юм.

Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүдийн нийлбэр юм.

Үүлэн технологи бус уламжлалт нөхцөлд хувь хүн, аж ахуйн нэгжүүд техник хангамж, программ хангамж, сүлжээ, хадгалах байр сав программ хангамжийн тохируулганы асуудал дээр мэргэжлийн хүний туслалцаа дэмжлэг авах гэх мэт олон зүйлс шаардлагатай болдог байсан.

Үүлэн технологи ашигласнаар үйлчилгээг алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөр төлөх боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт программ хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервэр дээр байрлуулж хэрэглэнэ гэсэн үг.

Жишээ нь:
Та интернэтэд орж олон нийтийн сүлжээ Facebook ашигладаг бол та үүлэн тооцоолуур (cloud computing) үйлчилгээг ашиглаж байна гэсэн үг. Бүр сайн тайлбарлавал Та Messenger-ээр зурвас бичиж, хүлээж авдаг бол таны ашигладаг төхөөрөмж уг программыг ажиллуулдаг. Харин “Facebook”-ийн серверүүд дээр уг үйлдэл хийгддэг бөгөөд танд ирсэн мессежүүд болон таны байршуулсан зураг, мэдээллүүд таны ашиглаж байгаа гар утас, таблет, компьютер гэх мэт төхөөрөмжүүдэд хадгалагддаггүй. Хэрвээ Facebook т байгаа бүх мэдээлэл таны ашигладаг төхөөрөмжүүдэд хадгалагддаг байсан бол их зай эзэлж, гацаж, цаг барах байсан бизээ. 

Хэрвээ та физик серверт хөрөнгө оруулахгүйгээр вэб байршуулах болон өөрийн үйлчилгээг эхлүүлэхийг хүсэж байгаа бол "Виртуал серверийн үйлчилгээ" сонирхоорой.