Байгууллагадаа тохирох серверийг хэрхэн сонгох вэ?
Буруу сонгосон сервер хоёр янзаар хохирол учруулдаг. Хэт өндөр үзүүлэлттэй сервер авбал төсөвт хүндрэл учруулна, бага үзүүлэлттэй сервер авбал нь 1–2 жилийн дараа ачаалал даахгүй болж дахин худалдан авалт хийнэ. Сервер авахаасаа өмнө манай нийтлэлийг нэг уншаад үзээрэй.
1. Серверийг ямар сервис-үйлчилгээнд ашиглах вэ?
Серверт ямар систем ажиллахыг эхлээд тодорхойл. Ачааллын төрөл нь процессор, санах ой, дискний шаардлагыг шийднэ. Сүлжээний картын хурд нь 10Гбит/с байхад санах ой, өгөгдөл бичих, унших хурд ямар байхыг тооцоолох ёстой байдаг.
- Файл хуваалцах, домэйн (Active Directory), принтер: ачаалал багатай, нэг процессортой Tower сервер хангалттай.
- Нягтлан бодох бүртгэл, ERP, өгөгдлийн сан: хурдан SSD диск, их санах ой хэрэгтэй.
- Виртуалчлал (VMware, Hyper-V, Proxmox): олон цөмт хоёр процессор, их хэмжээний RAM шаардана.
- Нөөцлөлт, камерын бичлэг хадгалах: их багтаамжтай HDD,SAS олон дискний үүр чухал.
- AI, график тооцоолол: GPU суулгах боломжтой сервер, жишээ нь Dell PowerEdge R750XA.
2. Tower, Rack, Blade: аль хэлбэр тохирох вэ?
Серверийн хэлбэрийг танай байршил, ирээдүйн өсөлт шийднэ.
- Tower (босоо) сервер нь рак шүүгээгүй жижиг оффис, салбар нэгжид нийцтэй. Жишээ нь: Dell PowerEdge T150, T350, T360 байдаг.
- Rack (1U–4U) сервер нь серверийн өрөө, рак шүүгээтэй дунд, том байгууллагад тохиромжтой. Жишээ нь: Dell PowerEdge R250, R450, R750, R760, HPE ProLiant DL380 байдаг.
- Blade, өндөр нягтралтай сервер нь дата төв, үүлэн үйлчилгээ, олон серверийг нэг рак шүүгээнд, рак шүүгээгүй байх шийдлийг шийддэг. Жишээ нь: Cisco UCS-B, Supermicro SuperBlade, BigTwin
Одоогоор рак-шүүгээгүй ч 2–3 жилийн дотор серверийн өрөө байгуулах төлөвлөгөөтэй бол Rack серверээс эхлэх нь ирээдүйд зардал хэмнэнэ.
3. CPU, RAM, DRIVE, RAID-ыг хэрхэн тооцох вэ?
- Процессор: виртуал машин бүрт хэрэгтэй цөмийн тоог нэмээд дээр нь 20–30% нөөц нэмээрэй.
- Санах ой (RAM): өгөгдлийн сан, виртуалчлалд хамгийн түрүүнд дутагддаг нөөц. ECC санах ойтой, дараа нэмэх сул үүртэйг сонго.
- Диск: систем болон өгөгдлийн санд SSD, их хэмжээний архивт SAS эсвэл SATA, HDD диск. AI болон их тооцоолол шаарддаг системд NVMe дискийг сонгох нь зүйтэй.
- RAID: RAID 1 системийн дискэнд, RAID 5/6 өгөгдөл хадгалахад, RAID 10 хурд ба найдвартай байдал хоёуланг шаардах өгөгдлийн санд тохирно. RAID контроллертой (Dell PERC, HPE Smart Array) серверийг сонгоорой. Хатуу диск гэмтэхэд өгөгдлийг хамгаалдаг тул RAID контроллерыг заавал сонгоорой. Гэхдээ RAID нь нөөцлөлтийг (backup) орлохгүй гэдгийг санаарай.
4. Өсөлтийн нөөц ба найдвартай байдал
Сервер ихэвчлэн 5-аас дээш жил ашиглагддаг. Тиймээс өнөөдрийн биш, 3–5 жилийн дараах хэрэгцээгээр төлөвлөөрэй.
- Сул үүр-chassis: санах ой, дискийг дараа нэмэх зай үлдээ.
- Нөөц тэжээл: хоёр цахилгаан тэжээлийн блоктой бол нэг нь гэмтэхэд сервер зогсохгүй.
- Hot-swap диск: серверийг унтраалгүйгээр дискийг сольж болно.
- Алсын удирдлага (Dell iDRAC, HPE iLO): серверийг алсаас хянаж, асааж унтраана.
Серверээ цахилгааны тасалдлаас тог баригчаар хамгаалахаа мартуузай. Энэ талаар Тог баригчыг хэрхэн сонгох вэ? нийтлэлээс уншаарай.
5. Баталгаа ба нийлүүлэлтийн хугацааг шалга
Үнэ ойролцоо хоёр санал ирвэл баталгаа, нийлүүлэх хугацаа хоёроор нь шийдээрэй.
- Үйлдвэрийн 3 жилийн баталгаа: бидний нийлүүлж буй серверт үйлдвэрийн 3 жилийн баталгаа олгогдоно. Эвдрэл гарвал засвар, сэлбэг үйлдвэрлэгчийн стандартаар шийдэгдэнэ.
- Хурдан нийлүүлэлт: сервер хүлээх хугацаа таны төслийг хойшлуулдаг. Бид үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй шууд холбогдож таны хүссэн серверийг хурдан шуурхай нийлүүлнэ.
- Нэг дороос сонголт: Dell, HPE, Cisco, Supermicro брэндийн серверүүдийг харьцуулж, нэг газраас санал аваарай.
Үнийн санал авах бол itpartner.mn/servers орж форм дээр хүссэн үзүүлэлтээ бичээд илгээгээрэй..
Аль серверийг сонгохоо шийдэж чадахгүй байна уу?
Техникийн нарийн мэдлэг заавал хэрэггүй. Дараах зүйлийг бидэнд хэлэхэд л бид танд тохирох тохиргоо, үнийн саналыг бэлдэнэ.
- Серверт ажиллах систем, програм
- Хэрэглэгчийн тоо
- CPU-ийн корийн тоо эсвэл загвар
- Шуурхай санах ой-RAM ийн хэмжээ
- Тэжээлийн чадал, тоо ширхэг
- Хадгалах өгөгдлийн хэмжээ (TB)
- Рак шүүгээтэй эсэх
- Сүлжээний картын хурд
- RAID-ийн шаардлага
Үнийн санал авах хэсэгт хүсэлтээ илгээхэд бид үйлдвэрлэгчтэй холбогдоод нийлүүлэх хугацаа, үнийн саналыг таны имэйл рүү явуулна. Шууд зөвлөгөө авах бол 7505-7755 дугаарт залгаад 2 товчийг дарна уу.


Н.Хүнбиш