Оператор чихэвч хэрхэн зөв сонгох талаар дэлгэрэнгүй зөвлөгөө. Call center болон оффисын хэрэглээнд тохирох чихэвчний шалгуурын тухай энгийн, ойлгомжтой мэдээллийг хүргэж байна.
Орчин үеийн бизнесийн орчинд харилцагчтай харилцах чанар нь амжилтын гол хүчин зүйлсийн нэг болж байна. Тиймээс операторуудын өдөр тутам ашигладаг чихэвч нь зөвхөн хэрэгсэл биш, харин ажлын бүтээмжийг шууд тодорхойлох чухал шийдэл юм
1. Оператор чихэвч гэж ямар чихэвч вэ?
Оператор чихэвч гэдэг нь ихэвчлэн call center, үйлчилгээний ажилтан, оффисын операторууд өдөр тутам олон цаг ашигладаг зориулалтын чихэвч юм.
Энгийн чихэвчнээс ялгаатай нь:
- Микрофонтой (яриа тод дамжуулах зориулалттай)
- Орчны чимээ шүүдэг (noise cancelling)
- Удаан зүүхэд эвтэйхэн хөнгөн хийцтэй
- Урт хугацааны дуудлага хийхэд тохиромжтой
2. Хэнд хэрэгтэй вэ?
Оператор чихэвчийг дараах хүмүүс хамгийн их ашигладаг:
- Call center операторууд
- Оффисын харилцагчийн үйлчилгээний ажилтнууд
- Онлайн уулзалт их хийдэг ажилтнууд
- Remote ажилтнууд (гэрээс ажилладаг)
- Борлуулалтын болон support багийнхан
3. Оператор чихэвч сонгохдоо юуг шалгах вэ?
- Дууны чанар- Яриа тод сонсогдох эсэх, Чимээ шүүх чадвартай эсэх
-
Микрофон- Арын дуу чимээ дарах эсэх
-
Эвтэйхэн байдал- Удаан зүүхэд толгой дарахгүй байх, Хөнгөн жинтэй байх
-
Холболт- USB эсвэл 3.5mm jack, Bluetooth
-
Ашиглалтын хугацаа- Утастай бол найдвартай
4. Түгээмэл алдаа (хүмүүс их хийдэг)
Зөвхөн хямд үнийг гол болгож сонголт хийх, микрофоны чанарыг үл тоомсорлох, удаан хугацаанд зүүхэд тухгүй эсэхийг анзаарахгүй байх, мөн орчны дуу чимээг шүүх чадварыг шалгахгүйгээр авах нь түгээмэл гаргадаг алдаа юм.
5. Манай санал болгож буй шийдэл – UCH30
Ийм төрлийн алдаанаас зайлсхийхийг хүсвэл бидний санал болгож буй UCH30 оператор чихэвч нь хиймэл оюун ухаанд суурилсан (AI) noise cancellation технологитой бөгөөд орчны дуу чимээг үр дүнтэй шүүж, яриаг маш тод, цэвэр дамжуулдаг бөгөөд дээрх шаардлагуудыг бүрэн хангасан Колл центер-CallCenter-ийн үйлчилгээ дээр шалгарсан мэргэжлийн оператор чихэвч юм. UCH30 нь зах зээл дээрх өрсөлдөгчдөөсөө илүү өндөр үнэтэй байх хандлагатай ч, бат бөх, найдвартай, урт хугацааны эдэлгээтэй бизнесийн хувьд хамгийн зөв, өндөр гүйцэтгэл нэмэгдүүлэх шийдэл болдог. Та сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


Сарантуяа