Mass SMS-ээр харилцагчдаа хүрэх 5 арга

Хэдэн мянган харилцагчдадаа шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах мэдээг өнөөдөртөө хүргэх хэрэгтэй. Та яах вэ?
Дугаар бүрт гараар мессеж бичвэл цаг их зарцуулахаас гадна алдаа гаргах, зарим харилцагчийг орхигдуулах эрсдэлтэй. Ийм үед Mass SMS нь бизнесийн харилцааг хурдан бөгөөд хялбар болгодог.

Mass SMS гэж юу вэ?

Mass SMS гэдэг нь байгууллагаас олон тооны харилцагч руу SMS мессежийг нэг дор илгээх бизнесийн харилцааны шийдэл юм. Та мессежээ нэг удаа бэлдээд, хүссэн бүлэг харилцагчдадаа нэг дор хүргэнэ.

Яагаад SMS одоо ч үр дүнтэй вэ?

Сошиал медиа, имэйл, чат апп өргөн дэлгэрсэн ч SMS энгийн бөгөөд шууд суваг хэвээр байна.

  • Харилцагч ямар нэг аппад нэвтэрсэн байх шаардлагагүй
  • Мессеж шууд утсанд очно
  • Богино, цаг хугацаатай, чухал мэдээлэлд тохиромжтой

Mass SMS-ийн 5 хэрэглээ

Mass SMS нь зөвхөн сурталчилгааны хэрэгсэл биш. Бизнесийн өдөр тутмын харилцаанд дараах 5 чиглэлээр ашиглагддаг.

1. Шинэ бүтээгдэхүүн, урамшууллаа мэдээлэх

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдрал, урамшууллын мэдээг харилцагчдад эхлэх мөчид нь хүргэнэ.

Жишээ: "Манай шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа."

2. Төлбөр, захиалга, уулзалтыг сануулах

Төлбөрийн хугацаа, захиалга, уулзалт, үйлчилгээний цагийг урьдчилан сануулснаар харилцагч мартахгүй, танай байгууллагад хугацаандаа төлбөр орж ирнэ.

Жишээ: "Таны төлбөрийн хугацаа 3 хоногийн дараа дуусна."

3. Чухал мэдэгдэл хүргэх

Үйлчилгээний өөрчлөлт, системийн шинэчлэл зэрэг чухал мэдээллийг богино хугацаанд бүх харилцагчдад нэг дор хүргэнэ.

Жишээ: "Маргааш 02:00–04:00 цагт системийн шинэчлэл хийгдэнэ."

4. Захиалга, үйлчилгээний мэдээллийг автоматаар илгээх

"Захиалга баталгаажлаа", "Үйлчилгээ бэлэн боллоо" гэх мэт мэдээллийг автоматаар эсвэл бөөнөөр илгээж, харилцагчийн үйлчилгээг сайжруулна.

Жишээ: "Таны захиалга бэлэн боллоо. Авах хаяг: [хаяг]"

5. OTP кодоор харилцагчийг баталгаажуулах

Нэвтрэх, төлбөр баталгаажуулах нэг удаагийн кодыг апп болон вэб системээсээ API-аар шууд илгээнэ.

Жишээ: "Таны баталгаажуулах код: 123456"

Хурд бол бизнесийн давуу тал

  • Урамшуулал эхэлсэн мөчид нь харилцагчдад мэдээлэх
  • Захиалга бэлэн болмогц мэдэгдэх
  • Төлбөрийн хугацаа дуусахаас өмнө сануулах

Эдгээр бүгдэд мэдээллийн хурд, хүртээмж, зөв зохион байгуулалт чухал үүрэгтэй.

EasyCall-ийн Mass SMS: юу хийж чадах вэ?

Харилцагчийн тоо нэмэгдэх тусам гараар мессеж илгээх боломжгүй болдог. EasyCall-ийн Mass SMS нь олон мянган харилцагч руу мессежийг нэг дор илгээх үйл явцыг хялбарчлахад зориулагдсан.

Excel-ээс импортлох. Харилцагчийн жагсаалтаа Excel файлаас шууд оруулна. Нэг бүрчлэн дугаар шивэх шаардлагагүй.

Өдөрт 120 мянган мессеж. Харилцаа холбооны зохицуулах байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан дугаартай тул их хэмжээний илгээлтийг найдвартай хүргэнэ.

Линк илгээх. Мессежэнд вэб хуудас, бүтээгдэхүүн, захиалгын холбоос оруулж болно.

Параметртэй мессеж. "Сайн байна уу, Болд оо" гэх мэтээр харилцагч бүрийн нэр, дүн, огноог мессежэд автоматаар оруулна. Олон хүнд илгээсэн ч хувийн мессеж шиг сонсогдоно.

Загвар хадгалах. Байнга илгээдэг мессежээ загвар болгон хадгалж, дахин бичихгүй.

Дэлгэрэнгүй тайлан. Илгээсэн мессеж амжилттай хүрсэн эсэхийг тайлангаас харна.

Хүссэн дүнгээрээ цэнэглэх. Хэрэгцээндээ тохируулж данс цэнэглээд, хэрэглэсэн хэмжээгээрээ ашиглана.

Өөрийн систем, апптайгаа холбох (API). Хөгжүүлэгчид зориулсан SMS API-аар вэб сайт, апп, CRM, ERP системээсээ мессежийг автоматаар илгээх боломжтой. OTP болон бусад системтэй холбогдох боломжийг ямар ч байгууллага ашиглаж болно.

  • Нэг дугаарт илгээх: OTP код, захиалга баталгаажсан мэдэгдэл зэргийг системээс шууд илгээнэ
  • Олон дугаарт нэг дор илгээх: дугааруудын жагсаалтыг өгөөд ижил мессежийг бөөнөөр хүргэнэ
  • Үлдэгдэл шалгах: SMS дансны үлдэгдлээ системээсээ хянана

cURL, PHP, Python, JavaScript жишээ кодтой тул хөгжүүлэгч хурдан холбож чадна.

API гарын авлага: docs.easycall.mn

Хэрхэн эхлэх вэ?

  1. Үнийн санал авах. Хүсэлт бөглөж, өөрт тохирох үйлчилгээний эрхээ авна.
  2. Төлбөр төлж, данс цэнэглэх. Нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлнө.
  3. Жагсаалтаа сонгох. CRM сангаасаа эсвэл Excel файлаас харилцагчдаа сонгоно.
  4. SMS илгээх. Мессежээ бичээд илгээнэ.
  5. Тайлангаа харах. Мессеж хүрсэн эсэхийг шалгана.

Танай байгууллага нэг мэдээллийг хэдэн хүнд хүргэдэг вэ?

Ижил мэдээллийг олон хүнд байнга хүргэдэг бол мэдээлэл хүргэх үйл явцаа автоматжуулах цаг болсон байж магадгүй.

Нэг мессежийг нэг хүнд биш, хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй олон хүнд нэг дор хүргээрэй.

EasyCall масс мессежний талаар сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


Энэхүү блог нь Mass SMS үйлчилгээний ашиг тус, онцлогийг онцолж, уншигчдад тодорхой ойлголт өгөх зорилготой юм. Танд амжилт хүсье!