NOBOOK: хими, физикийн туршилтыг хязгааргүй хийх виртуал лаборатори

Химийн хичээлд урвалж, лабораторийн тоног төхөөрөмж хэрэгтэй. Физикийн хичээлд цахилгаан хэлхээ, багаж хэрэгсэл хэрэгтэй. Гэтэл сургууль бүрд лабораторийн хангалттай тоног төхөөрөмж, бодис байдаггүй. Заримдаа туршилт хийх нь аюултай, зарим нь хэт удаан үргэлжилдэг.

Үүнээс болж олон сурагч хими, физикийн ойлгомжгүй ойлголтыг зөвхөн зураг, тайлбараас цээжлэхэд хүрдэг. Энэ асуудлыг виртуал лаборатори шийдэж чадна.

Номгүй лаборатор гэж юу вэ?

NOBOOK (Номгүй лаборатор) бол физик, химийн хичээлийн туршилтыг виртуал орчинд хийх цахим лабораторийн систем юм. Сурагч компьютер, таблет дээрээ туршилтыг өөрөө хийж үзэж, шинжлэх ухааны үзэгдлийг нүдээрээ харж ойлгоно.

Систем нь багшийн заах арга барилд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухааны юмс үзэгдлийг виртуал орчинд тайлбарлан, сурагчдын мэдлэгийг бататгахад туслахад зориулагдсан.

Химийн хичээлд юу өөрчлөх вэ?

  • Аюулгүй туршилт. Аюултай бодис, урвалыг сурагчид эрсдэлгүйгээр харж, дахин дахин давтаж болно.
  • Нүдэнд үл харагдах зүйлийг харуулна. Молекул, атомын түвшний үйл явцыг бодитоор харуулж ойлгуулна.
  • Бодис, тоног төхөөрөмж хэмнэнэ. Бодис дууссан, төхөөрөмж байхгүй гэж хичээл тасрахгүй.
  • Алдаанаасаа суралцана. Буруу хийвэл юу ч эвдэрэлгүй, дахин оролдоно.

[Химийн туршилтын бодит жишээ: Boiling of water.]

 

Физикийн хичээлд юу өөрчлөх вэ?

  • Харагдахгүй үзэгдлийг харуулна. Цахилгаан гүйдэл, соронзон орон зэрэг нүдэнд үл үзэгдэх зүйлийг бодитоор үзүүлнэ.
  • Үнэтэй багаж хэрэггүй. Лабораторийн багаж хангалтгүй сургууль ч туршилт хийх боломжтой.
  • Давтан туршина. Нөхцөлөө өөрчилж, үр дүнг харьцуулан дахин дахин туршиж болно.
  • Аюулгүй. Өндөр хүчдэл гэх мэт эрсдэлтэй туршилтыг аюулгүй хийнэ.

[Физикийн туршилтын бодит жишээ: Practice using the ammeter]

Хичээлийн хэл: англи хэл дээр

Одоогийн байдлаар NOBOOK-ийн хими, физикийн туршилтын хувилбар англи хэл дээр байна. Энэ нь:
Англи хэлээр заадаг сургууль, ангид шууд тохирно
Шинжлэх ухааны нэр томьёог англиар сурахад туслана
Монгол хэлээр заадаг ангид багш тайлбарыг өөрөө хийж, сурагч туршилтыг гараараа хийнэ

Багш болон сурагчдад өгөх үр дүн
Багшид:

  • Хичээлээ хялбар бэлдэнэ
  • Ойлгомжгүй ойлголтыг бодитоор харуулж тайлбарлана
  • Хичээлийг хөгжилтэй, харилцан үйлчлэлтэй болгоно

Сурагчид:

  • Хүүхэд бүр өөрийн "шинжлэх ухааны лаборатори"-той болно
  • Сонирхол нь бие даан суралцах урам зориг төрүүлнэ
  • Шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч чадвар хөгждөг
  • Дэлхийн сургуулиуд сонгосон шийдэл

NOBOOK виртуал лабораторийг олон улсын хэмжээнд 26,000+ сургууль, 2,000+ байгууллага сонгосон. Үүнд:

БНХАУ-ын Ардын Их Сургуулийн дэргэдэх дунд сургууль. Бээжингийн “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хүрээнд лабораторийн сургалтыг виртуал туршилтын технологиор дэмжих судалгаа хийдэг байгууллага.

Архангай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургууль. Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд системийг сургалтдаа ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид өргөнөөр ашиглахаар хамтран ажиллаж байна.

Өөрөө туршиж үзээрэй

NB Химийн туршилт

NB Физикийн туршилт

Танай сургуульд хэрхэн нэвтрүүлэх вэ?

IT Partner нь танай сургалтын орчинд тохирсон, багш, сурагчдад аюулгүй, хялбар, ойлгомжтой виртуал лабораторийн програм хангамжийг санал болгож байна. Хими, физикийн хичээлд зориулсан цахим лабораториор сургуулиа тоноглоход бидэнтэй холбогдоорой.

 NOBOOK-ийн үнийн санал авах: itpartner.mn/nobook
 Утас: 7505 7755