Дуудлага удирдах үйлчилгээний боломжууд

Байгууллагын дуудлага удирдах үйлчилгээ нь харилцаа бүрийг удирдаж, дуудлага бүрийг борлуулалтад хөтөлнө. 

Яаж гэж үү?

Дуудлагын нэгдсэн статистик: Утсаар хийгдэж байгаа борлуулалт болон үйл ажиллагааны үр дүнг тооцоолох боломжтой.

Байгууллагын дугаар: Хэрэглэгчийн хувьд нэг л дугаараар тухайн байгууллагаас үйлчилгээ мэдээлэл авах нь илүү ойлгомжтой байхаас гадна итгэлцлийг бий болгодог. 

Ярианы бичлэг: Дуудлага нэг бүрийн харилцан яриаг автоматаар бичлэг болгон хадгалснаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулах боломжтой.

24/7 ухаалаг хариулагч: Ажлын бус, амралтын өдрүүдэд ч залгасан хэрэглэгчдэд таны өмнөөс хаяг, байршил, цагийн хуваарь, урамшуулал, вебсайт гэх мэт мэдээллийг хүргэнэ.

Салбарын хязгааргүй яриа: Ажилчид хоорондоо аппликейшн, компьютер, IP утас зэргийг ашиглаж зардлаа багасгаж, дотоод ажлаа хурдасгахад байгууллагын салбарын яриа танд туслах болно. 

Харилцагчийн автомат бүртгэл: Утас, веб, чатботоор холбогдсон харилцагч нэг бүрийг хэрэглэгчдийн мэдээллийн санд бүртгэж дараа дараагийн маркетинг, борлуулалтын үйл ажиллагаандаа ашиглан үр дүнгээ нэмэгдүүлэх боломжтой.

Дуудлагыг чиглүүлэх: Дуудлагыг зөв алба хэлтэс рүү чиглүүлснээр хэрэглэгчийн цагийг хэмнэж, үйлчилгээг түргэсгэн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.

Дуудлага хүлээлгэх: Зэрэг залгаж байгаа харилцагчийг хүлээлгийн горимд оруулж мэдээллийн ажилтан ярих боломжтой болсон үед дуудлагыг автоматаар холбоно. Хүлээлгийн горимд тусгай мэдээллийг хэрэглэгчдэд сонсгох боломжтой.

Хаанаас ч ажиллах боломж: Та байгууллагын дугаараа апппикейшны тусламжтай гар утсандаа тохируулан ажлаас гадуур байх үедээ ч дуудлага авах, дуудлага хийх боломжтой. 

Бидний зүгээс бизнес эрхлэгчдэд зориулан байгууллагын уламжлалт утасны системийг шинэ түвшинд бүрэн шийдэж мөн бизнес эрхлэгчдэд нэн чухал болоод байгаа CRM, ERP, Ticket, Цаг захиалгын системүүдтэй хослон ажиллах "Бизнес харилцуур" үйлчилгээгээ санал болгож байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.