Аж үйлдвэрийн 4-р хувьсгал

Өөрчлөлт, шинэчлэлтийг зөв хийвэл аливаа зүйлсийг сайжруулж, улам төгөлдөржүүлдэг. Үүний нэг жишээ нь бидний бүтээж, хөгжүүлж буй дижиталчлалын эрэн үе юм. Тэгвэл бид энэ шинэ орчинд, хувь хүн талаас амьдралын хэвшил ээ, бизнесийн орчин талаас бизнесийн арга хэрэгслээ, түүнд нийцүүлэн шинэлэг загвар, бодлого, зорилт тавин  ажиллах ёстой болж байна.

 

Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг нь асар том ойлголт биш ажээ. Угтаа бол хөдөлмөрийн багаж хэрэгслийн хөгжлийн үе шатыг ийн нэрлэсэн байна. Энгийн нэг жишээ татан тайлбарлавал. Газар тариалан нь эрт үеэс өдгөө хүртэл оршин байгаа бизнесийн нэгээхэн салбар билээ. Гэхдээ хийх арга барил буюу хэрэгсэл нь өөрчлөгдөн хувирсаар. Тариалан эрхлэгчийн багаж хэрэгсэл нь гар, үхэр тэрэгний анжиснаас механикжсан хэрэгсэл. Механикжсан хэрэгслээс газар тариалангийн автомат дрон хүртэлх хувьслыг нэрлэж  болох юм.

Байгууллагын суурин утасны хэрэглээг мөн дурдаж болно. Энэ холбоо нь айл өрх, байгууллага бүр рүү дамжуулах шугам татаж, тухайн агшинд нэг л дуудлага хийх, дамжуулах шугамын үзүүр дээрээсээ хөдлөхгүй гэх мэт онцлог шинж чанартай байлаа. Дижиталчлалын оноо үед байгууллагын суурин утасны хэрэгцээ, шаардлага нь өөр болж байна. Үүлэн суурьтай VoIP технологид суурилсан байгууллагын дуудлага удирдах (Call Center) үйлчилгээ нь эдгээр шаардлагыг хангасан сүүлийн үеийн шийдэл болж байна.  Зарим нэг давуу талаас дурдвал: Байгууллагын дотоод холбоог шийдэх, Байгууллагын утсыг газар зүйн байрлалаас хамаарахгүй ашиглах цаашлаад гадаад орноос ч ашиглах, дуудлага бүрийг бүртгэх, харилцан яриа бүрийг хадгалах, олон зэрэг яриа хийх, Дуудлага хүлээлгэх гэх мэт олон давуу тал өгч байна. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

 

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нөлөө түүний бидэнд өгч байгаа боломжууд. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь дэвшилтэт технологид суурилсан бизнесийн шинэлэг загвар, бизнесийн шинэ моделийг бий болгож түүгээрээ аж ахуй нэгжүүдэд бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах гэх мэт олон давуу талыг өгч байна. 4-р хувьсгалд тоон, логик талын зүйлс буюу дижиталчлалын орчин гэж хэлж болно.

4-р хувьсгал дахь тэргүүлэх дижитал технологиуд

4-р хувьсгалд тэргүүлэгч технологиудыг зарим нэг жишээн дээр дурдвал:

  • Юмсын интернет:  IoT мэдрэгч, Ачааны машин хянах систем,Ухаалаг бар код уншигч,Ухаалаг аж ахуй.
  • Ухаалаг робот: Apple Siri, Alexa, Tesla, Smart home robots, Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн систем, Google map, Нийтийн сүлжээ, Нүүр таних систем, Amazon - Интернет худалдаа
  • Их өгөгдөл дээр анализ: Amazon-ны хэрэглэгчийг таних, түүний худалдан авалтыг мэдрэх, санал болгох систем, Шууд замын хөдөлгөөн мэдрэх, жолоочгүй машин, Цахим засаглал, Өвчтөний онош илрүүлэлт, Цахим аюулгүй байдал, түүний халдлага
  • 3D хэвлэл: Хүний эрхтэн хэвлэх, ургуулах, Эмийн хэвлэл, техникийн эд анги буюу араа шүд, мөн буу, галт зэвсэг хэвлэлт, Барилга байшин хэвлэлт, 3 хэмжээст хэвлэлт
  • Виртуал хийсвэрлэл: Хийсвэр музей,  AR тусламжтай хотоор, цэнгэлдэхээр танилцах, Toyota – машинаа танилцуулах хийсвэрчлэл, Facebook мессенжерийн виртуалчлал
  • Үүлэн тооцоолол:  үүлэн файл хадгалах:Google Drive, Dropbox, Facebook, Үүлэн маркетинг чиглэлд: Hubspot, Adobe Marketing Cloud, Боловсролын үүлэн тооцоололд: Google classroom, ШУТИС-ийн сургалтын UNIMIS систем, Microsoft 365, Blackboard, ClassFlow, Байгууллага, хувь хүний дуудлагын үйлчилгээнд: Дуудлага удирдах  үүлэн үйлчилгээ, Үүлэн тооцоололд суурилсан системүүд
  • Байршил тогтоогч:  Google map, Uber, Navigation буюу чиглэл олох, Эрэл хайлт, Мөрдөх, гэх мэч хэлбэрээр ашиглаж байна.

Дээрх чиглэлүүдийг хөгжлийн гол чиглэлээ болгож яваа улс орнуудын эдийн засаг нь хөгжиж дэлхийн хөгжлийг тодорхойлж байна. Та дараах холбоосоор орж  “Дэлхийн эдийн засгийн форум”ын өрсөлдөх чадварын индексээс улс орнуудыг харж болно. Мөн өөрийн орны  өрсөлдөх чадварыг хараад аваарай.

Өнөө үед хэмжиж болохуйц түүнээс өгөгдөл авч болох юмс болгоныг сүлжээнд нэгтгэж, түүнээс өгөгдөл авч, түүнийг боловсруулж байна. Үүнийг юмсын интернет буюу Internet of Things гэсэн нэр томьёогоор илэрхийлж байна.

Та өөрийн бизнестээ шинэлэг технологи ашиглаж чадаж байна уу?

​​​​​​        Технологи нь инновацийг үүсгэж, бий болгодог бөгөөд инноваци нь бизнесийг амжилтад хүрэх хурдасгуур болдог.  Орчин үед дижитал хувьсгалыг ашиглаагүй бизнес болон түүнээс ашиг хүртээгүй бизнесийг төсөөлөхөд хэцүү. Өндөр хурдны интернет сүлжээгүй, хурдтай компьютергүй байгууллага ховор болсон цаг. Хөдөө аж ахуйн салбарт компьютер, дрон ашиглаж хэвшиж байна. Мөн компаниуд үйлдвэрлэлийн бүртгэл, автоматжуулалт, санхүүгийн төлөвлөлт, харилцагч CRM, үйлчилгээндээ технологийг ашиглаж улам бүр хөгжиж байна. 

Өнөө үед бизнесийн амжилтын томьёолол нь маш энгийн болсон бөгөөд инновацийг мэдээллийн технологиор шийдэх болсон. Тиймээс, аль ч салбарын гарааны бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд МТ-ийн боловсон хүчин болон хамтран ажиллах технологийн түншийг сонгох нь маш чухал сонголтуудын нэг болсон. Технологи ашиглахгүй бизнес мөхөж, Технологи нь бизнесийн гол хүчин зүйлс, хөдөлгүүр нь  болж байна.

Инноваци ба түүний үр өгөөж

Инноваци нь 20-р зууны ихэнх хугацаанд удаан бөгөөд тогтвортой байсан нь ​​суут ухаантнууд эсвэл судалгааны төвүүдийн хийсэн ажлын үр дүн байсан. Аж үйлдвэрийн 3-р хувьсгалд компьютер бүтээгдсэнээр бизнес инновацийг бүхэлд нь өөрчилж шинэлэг болгосон.Харин интернет бий болсноор хурд хүч нэмсэн гэж хэлж болно.1980-аад онд бизнес амжилтад хүрэхийн тулд инноваци хийх шаардлагагүй байв. Учир нь батлагдсан хуучин өмнөх бизнесийн загвараар явахаас өөр аргагүй байсан. Энэ нь үр ашигтай шийдэл болж хөгжлийг хангалттай хурдасгаж чадахгүй байсан.

Харин 1991 оны 8-р сарын 6 өдөр бол ирээдүйд дэлхийг бүхэлд нь бүрж, бизнесийг өөр орчинд оруулах чухал өдөр болж өнгөрсөн байдаг. Энэ өдөр бол анхны вебийг бүтээж сүлжээд нээлттэй байршуулж амжилттай туршсан өдөр байлаа. Энэ үед дэлхий даяар хүмүүс интернет, түүний шинж чанарыг бүрэн мэддэггүй байсан. Харин одоо бол анхны хэрэгцээний (ус, агаар, хоол хүнс) дараа орохоор тийм нийтлэг чухал зүйлс болсон.

Дараагийн холбоотой блогДижитал шилжилт ба Инноваци