Дуудлагын төвийн үйлчилгээ - Боловсролын салбарт

Хүний сурч боловсрох хэрэгцээг хангахад чиглэсэн, урьдчилан нарийвчилж төлөвлөсөн, системтэй үйл ажиллагаанаас бүрддэг боловсролын салбарт өнөө үед зөвхөн бодлогын түвшинд төдийгүй дэд бүтцийн хувьд ч технологийн шинэчлэлт идэвхитэй хийгдэж байна.

Эрдэм мэдлэг олгоход чиглэсэн зохион байгуулалттай, тасралтгүй үргэлжлэх харилцаа холбоо  болох уг салбарт маань онлайн сургалт, видео контент, бүртгэлийн систем, шалгалтын систем, боловсролын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой дуудлагын төв гэх мэт автоматжуулалтууд ашиглагдаж байгаа билээ. Дуудлагын төв-Call center үйлчилгээний хувьд олгох боломжуудыг та бүхэнд хүргэж байна. 

1. Эцэг, эхчүүд, оюутан сургагчдад цаг алдахгүй мэдээлэл өгөх

2. Ачааллын үеэр ирэх дуудлагыг зөв хуваарилтанд оруулах

3. Хүний нөөцийн ачааллыг багасгах

4. Санхүүгийн зардал хэмнэх

5. Санал хүсэлт хүлээн авах процессыг автоматжуулах

6. Дуудлага бүрийг бүртгэх /эргэх холбоог сайжруулах/

7. Дотоод үйл ажиллагаагаа сайжруулах

8. Цаг хугацаа хэмнэх

9. Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

Боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож байгаа хүний хувьд зөв мэдээлэл авна гэдэг сонголт хийхэд тун чухал. Мэдээллийг вэб сайт болон сошиал сувгууд, телевиз, радио гэх мэт олон мэдээллийн сувгаар дамжуулан олон нийтэд түгээж болно. Гэхдээ мэдээлэлтэй холбоотой тодруулах процесс ихэнх тохиолдолд утсаар ярилцаж цаашлаад эцсийн шийдвэр гаргахад нөлөөлж байдаг. 

Гаднаас ирж буй дуудлагыг зөв хувиарлах, шаардлагатай гэхдээ олон удаагийн давтамжтай асуудаг асуултын хариуг автоматжуулах, хаяг байршлын мэдээллийг зөв өгөх, санал хүсэлт авах процессыг автоматжуулах, дуудлага бүрийг бүртгэх, харилцагчдын дата цуглуулах, хоёр талын эргэх холбоог сайжруулах зэрэг олон давуу талыг сургуулиуд, сургалтын төвүүдэд олгож байна.

Мөн энэхүү үйлчилгээг ашиглан утсанд хариулах цагаа хэмнэж та болон танай хамт олон үндсэн бизнестээ, сургалт хөгжлийн ажилдаа илүү цаг хугацааг зориулж чадна гэдэгт бид итгэлтэй байна.