Харилцагчийн амжилтын түүх: Цаг захиалгын эмх цэгцээс бизнесийн ухаалаг удирдлага руу

Гоо сайхны салбарт үйлчлүүлэгч бүрийн цаг үнэ цэнтэй. Харин бизнес эрхлэгчийн хувьд тэр бүх цаг захиалгыг алдаагүй зохион байгуулж, үйл ажиллагаагаа хянах нь амжилтын нэг чухал үндэс болдог.

Энэ удаагийн EasyCall-ийн харилцагчийн амжилтын түүхээр бид гоо сайхны салбарт таван жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Glossy 8 салоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Тэрээр гоо сайхны үйлчилгээний чанар, хамт олны үнэ цэн, бизнесийн удирдлага дахь технологийн оролцооны талаар өөрийн туршлагаас хуваалцсан юм.

Таван жилийн турш чанар, тав тухыг эрхэмлэсэн Glossy 8

Glossy 8 салон нь маникюр, педикюр, массаж, сормуус, вакс болон гоо сайхны бусад үйлчилгээг нэг дороос авах боломжтой цогц үйлчилгээний салон юм.

Үйл ажиллагаа явуулаад таван жил болж буй тус салон нь 10-аас дээш жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон, цэвэр цэмцгэр, тав тухтай орчин, үйлчлүүлэгчдэдээ зориулсан тогтмол урамшуулал, хөнгөлөлтөөрөө онцлог.

Glossy 8-ийн амжилтын ард зөвхөн үйлчилгээний чанар бус, тогтвортой бөгөөд бие биенээ дэмждэг хамт олон бий.

Мөнхцэцэг захирлын хувьд салоноо анх нээхэд хамтран ажиллаж эхэлсэн багийн гишүүд нь өнөөдрийг хүртэл нэг ч солигдоогүй нь хамгийн бахархалтай амжилтуудын нэг ажээ.

Энэ бол ажилтнуудынхаа үнэ цэнийг ойлгож, харилцан дэмжлэг дээр суурилсан байгууллагын соёлыг бий болгож чадсаны илэрхийлэл юм.

Бизнес өсөх тусам удирдлагын хяналт илүү чухал болдог

Гоо сайхны салонд үйлчилгээний чанараас гадна цагийн зөв зохион байгуулалт онцгой ач холбогдолтой.

Өдөр бүр олон үйлчлүүлэгч цаг захиалж, өөр өөр мэргэжилтнээс үйлчилгээ авдаг учраас захиалгын бүртгэл зөрөх, ажилтнууд цаг давхардуулах зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй.

Glossy 8 салоны хувьд ч энэ нь өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг бодит сорилтуудын нэг байжээ.

Мөнхцэцэг захирал энэ талаар:

"Манай салбарын хувьд цаг захиалгын тал дээр маш их хяналт хэрэгтэй байдаг. Бүртгэл зөрөх эсвэл ажилтан алдаа гаргаж цагийг давхацуулах гэх мэт өдөр тутамдаа байнга гардаг бэрхшээлүүд байсан."

Бизнесийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр удирдлага бүх үйл явцыг биечлэн хянах боломж хязгаарлагддаг.

Тиймээс зөвхөн ажилтнуудын ур чадварт найдахаас илүүтэй, үйл ажиллагааны тодорхой хэсгүүдийг системээр зохион байгуулж, автоматжуулах хэрэгцээ бий болсон байна.

Яагаад EasyCall-ийг сонгосон бэ?

Glossy 8 салон өмнө нь өөр үйлчилгээ үзүүлэгчийн дуудлага удирдах систем ашиглаж байжээ. Гэвч тайлангийн боломжууд нь тусдаа төлбөртэй байсан нь нийт зардлыг нэмэгдүүлдэг байв.

Харин EasyCall-ийг судалж үзэхэд зөвхөн дуудлага удирдах бус, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хэд хэдэн шийдлийг нэг системээс ашиглах боломжтой байсан нь сонголт хийхэд нөлөөлжээ.

Тухайлбал:

  • Дуудлагын удирдлага: Үйлчлүүлэгчдийн ирж буй дуудлагыг зохион байгуулах, дуудлагын мэдээллийг хянах.
  • Цаг захиалгын систем: Үйлчлүүлэгчдийн цагийг бүртгэх, захиалгын мэдээллийг нэгдсэн байдлаар удирдах.
  • Харилцагчийн бүртгэл (CRM): Үйлчлүүлэгчдийн мэдээллийг нэг дор төвлөрүүлэх.
  • Масс мессеж: Урамшуулал, шинэ үйлчилгээ болон шаардлагатай мэдээллийг харилцагчдад хүргэх.
  • Тайлан, хяналт: Өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг тайлангаар хянах.

Мөнхцэцэг захирлын хэлснээр EasyCall нь өргөн боломжуудтай хэрнээ үнийн хувьд боломжийн шийдэл байсан нь чухал давуу тал болжээ.

Цаг захиалгаа системд шилжүүлснээр юу өөрчлөгдсөн бэ?

Glossy 8 салоны хувьд EasyCall-ийн хамгийн бодит өөрчлөлт авчирсан хэсэг нь цаг захиалгын удирдлага байв.

Өмнө нь ажилтнуудын бүртгэлийн алдаа, цаг давхцах зэрэг асуудалд тогтмол анхаарал хандуулах шаардлагатай байсан бол EasyCall-ийн цаг захиалгын системийг өдөр тутамдаа ашиглаж хэвшсэнээр эдгээр асуудал цэгцэрчээ.

Ингэснээр салон захиалгын мэдээллээ нэгдсэн байдлаар удирдаж, удирдлагын түвшинд тайлангаар хяналт хийх боломжтой болсон байна.

Мөнхцэцэг захирал энэ өөрчлөлтийг тун энгийнээр илэрхийлсэн юм.

EasyCall системийн цаг захиалгын хэсгийг ашиглаж хэвшсэнээр дээрх асуудлууд цэгцрээд, би гэдэг хүн чинь тайлангаа хараад сууж байдаг болсон доо.

Энэ өгүүлбэр бизнесийн автоматжуулалтын үнэ цэнийг тодорхой харуулж байна.

Сайн систем бизнес эрхлэгчийн оронд шийдвэр гаргахгүй. Харин зөв шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг нэг дороос хянах боломжийг бүрдүүлдэг.

Ингэснээр удирдлагын анхаарал өдөр тутмын бүртгэлийн алдааг засахаас илүүтэй үйлчилгээний чанар, ажилтнуудын хөгжил, бизнесийн цаашдын өсөлтөд чиглэх боломжтой болдог.

Технологийн цаана найдвартай үйлчилгээ байх ёстой

Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг системийн хувьд зөвхөн боломжууд нь сайн байх хангалтгүй. Асуудал гарсан үед үзүүлэх техникийн дэмжлэг, үйлчилгээний шуурхай байдал ч мөн адил чухал.

Glossy 8 салоны хувьд EasyCall-ийн тусламжийн багийн үйл ажиллагаа сэтгэлд нь нийцдэг байна.

Мөнхцэцэг захирал техникийн тусламжийн талаар:

Маш хурдан хүсэлтийг шийдвэрлэж өгдөг.

хэмээн үнэлсэн юм.

Амжилттай бизнесийн ард зөв баг, зөв систем бий

Glossy 8-ийн түүх бол гоо сайхны салонд үйлчилгээний чанар, хамт олны тогтвортой байдал, технологийн зөв хэрэглээ хэрхэн уялдаж болохын нэгэн жишээ юм.

Таван жилийн турш хамт олноо тогтвортой авч явж, үйлчлүүлэгчдэдээ чанартай үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ өдөр тутмын ажиллагаагаа илүү цэгцтэй болгохын тулд технологийн шийдэл нэвтрүүлсэн нь тэдний бизнесийн удирдлагын нэгэн чухал алхам болжээ.

Glossy 8 салоны туршлагаас харахад бизнесийн автоматжуулалт гэдэг нь зөвхөн цаг хэмнэх тухай биш. Энэ нь удирдлагын хяналтыг сайжруулж, ажилтнуудын ажлыг цэгцэлж, үйлчлүүлэгчдэд илүү найдвартай үйлчилгээ хүргэх боломжийг бүрдүүлэх тухай юм.

Танай байгууллагад ч мөн ижил сорилт тулгардаг уу?

Цаг захиалга давхцах, харилцагчийн мэдээлэл олон газарт тархах, дуудлага болон өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт тавихад хүндрэлтэй байвал EasyCall таны бизнест тохирсон шийдэл байж болно.