card

EasyCall - Дуудлага удирдах үйлчилгээ

EasyCall буюу дуудлага удирдах үйлчилгээ нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож залгасан харилцагч бүрийн дугаарыг цуглуулан Тайлан мэдээлэл гаргаж, дуудлага бүрийг CRM системд бүртгэж борлуулалт болон үйлчилгээний ашгийг тань нэмэгдүүлэх зорилготой үүлэн технологид суурилсан Ухаалаг үйлчилгээ юм.

Үнийн санал авах

EasyCall үйлчилгээг сонгох шалтгаан
Яагаад дуудлагын төвийн үйлчилгээ танд хэрэгтэй вэ?

EasyCall үйлчилгээг сонгох шалтгаан

Бидний зүгээс бизнес эрхлэгчдэд зориулан байгууллагын уламжлалт утасны системийг шинэ түвшинд бүрэн шийдсэн байгууллагын CRM, ERP мөн Санал хүсэлт, Цаг захиалга, Хүргэлтийн системүүдтэй хослон ажиллах "EasyCall" үйлчилгээгээ санал болгож байна.

Учир нь байгууллагын суурин утас нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл байхаа больж таны бизнесийн борлуулалт үйлчилгээг нэмэгдүүлэх, харилцагчийн үйлчилгээ болон маркетингийн томоохон хэрэгсэл болоод багагүй хугацаа өнгөрч байна. Иймд үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч өндөр зардал гаргахгүйгээр одоогийн утасны үйлчилгээгээ бага зардлаар дараагийн түвшинд шилжүүлээрэй.

Үнийн санал авах

EasyCall үйлчилгээний боломжууд

Үйлчилгээний боломжуудыг өөрийн хэрэгцээ шаардлагын дагуу сонгон ашиглах боломжтой

Шийдэл

Манайд ямар үнийн багц тохирох вэ?

EasyCall дуудлага удирдах үйлчилгээг сонирхон хандаж буй хүмүүсийн ихэнх нь энэхүү нийтлэг асуултыг асуудаг бөгөөд тухайн бизнес үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг судлахгүйгээр шууд утсаар болон анхны уулзалтаар эцсийн үнийг өгөх боломжгүй байдаг. Учир нь тухайн байгууллагын бизнесийн цар хүрээ, салбар нэгж, үйлчилгээг ашиглах хүний нөөц гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй болдог.

Бид олон салбарын төрөл бүрийн үйлчилгээнд энэхүү үйлчилгээг нэвтрүүлж ирсэн туршлага дээрээ үндэслэн танай хэрэгцээнд тохирсон хамгийн зөв шийдлийг санал болгож хамтран ажиллахад бэлэн байна.

Үйлчилгээний үнийн санал, танилцуулга татах

Та мэдээллээ үнэн зөв бөглөж үнийн саналын мэдээлэл болон үйлчилгээний товч танилцуулгыг имэйлээр хүлээн авах боломжтой.