Түгээмэл хэрэглэгддэг үйлдлийн систем болох MAC, Windows, Linux –ын харьцуулалт

LOGO

 

Linux OS-ын хувилбарын түүх

Үйлдлийн систем гэж юу вэ?

          Үйлдлийн систем гэдэг нь компьютерийн техник хангамж (төхөөрөмжүүд:DVD ROM, HARD DISK, RAM, CPU, GPU, Mainmboard,  Флаш диск...), програм хангамжийн (MS Word, Photoshop, Chrome ...) нөөцийг удирдаж , компьютерийн програмуудад буюу бидний хэрэглэдэг программ хангамжуудыг ажиллах орчинг үүсгэж,  шаардлагатай програмаар хангадаг нэгэн төрлийн програм юм.  Төхөөрөмж үйлдэл хийж байгаа бол түүнд үйлдлийн систем байгаа гэж үзэж болно. Бидний сайн мэдэх ухаалаг утас (IPhone, Samsung Galaxy.. ) мөн энгийн утас (cell phone: Nokia 3310), зурагтын удирдлага ч гэсэн өөрсдийн үйлдлийн системтэй байдаг. 

Энгийн үйлдлийн системийн архитектур

 

 

Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Mac OS үйлдвэрлэгч Apple компани, Windows үйлдвэрлэгч Microsoft компани, Linux нь нээлттэй эх гэсэн үйлдлийн системийн төрлүүд байна. 

 

Home Screens

 

MAC Үйлдлийн систем

Аюулгүй байдал сайн:  Учир нь Linux цөмтэй байдаг тул вирус болон троян суух боломж бага. 

Найдвартай ажиллагаатай:  Яагаад хамгийн сайн найдваржилт сайтай гэвэл Apply компани өөрсдийн үйлдвэрлэсэн hardware (iMAC,Macbook, IPhone, IPad, IPod...)  буюу төхөөрөмжүүд дээрээ бүх шатанд нь гүнзгий шалгагдсан үйлдлийн системээ бүтээдэг. Эндээс  Apple HARDWARE + Apple OS болсноор найдвартай ажиллагаа хамгийн сайн нь юм. 

Ашиглахад хялбар:   Өнгө загвар,  дизайны хэлбэр гээд бүгд хүний нүдийг бага ядраахаас гадна ашиглахад тун энгийн  график орчинтой (GUI) байдаг. Туршлагатай хэрэглэгчид CLI буюу команд мөрийн тусламжтайгаар үйлдлийн илүү хялбар гүйцэтгэдэг. 

Apply компанийн бусад төхөөрөмжүүдтэй нягт ажиллана: Mac OS нь Apply бусад бүтээгдэхүүнийг автоматаар таньж, ажиллуулдаг ба нэмэлт программ драйвер шаардахгүй.  Жишээ нь та өөрийн IPhone ухаалаг утсыг iMac дээр холбоход ямар ч асуудал гарахгүй гэсэн үг.  "IPhone, Apple Watch, IPad, Apple TV, iPod HomePod, Cinema Display, Airport" 

Mac Үйлдлийн системийн хувилбарууд:

  1. Public Beta: "Kodiak"
  2. Version 10.0: "Cheetah"
  3. Version 10.1: "Puma"
  4. Version 10.2: "Jaguar"
  5. Version 10.3: "Panther"
  6. Version 10.4: "Tiger"
  7. Version 10.5: "Leopard"
  8. Version 10.6: "Snow Leopard"
  9. Version 10.7: "Lion"
  10. Version 10.8: "Mountain Lion"
  11. Version 10.9: "Mavericks"
  12. Version 10.10: "Yosemite"
  13. Version 10.11: "El Capitan"
  14. Version 10.12: "Sierra"
  15. Version 10.13: "High Sierra"
  16. Version 10.14: "Mojave"
  17. Version 10.15: "Catalina"

 

Windows Үйлдлийн систем

Ашиглахад хялбар:  Бусад үйлдлийн системтэй харьцуулахад илүү хялбар илүү уян хатан байдаг тул  алдартай үйлдлийн систем болсон.

Хүчин чадлыг хянах:  Та “alt+ctlr+del” хослолыг дарж өөрийн компьютерийн ажиллаж байгаа хүчин чадал болон төхөөрөмжийн нөөц ашиглалтыг хянаж удирдах боломжтой нь давуу тал болдог. 

Файлын удирдлага: Таны зураг болон видео дүрс, бичиг баримтын файлыг автоматаар удирдаж байршуулдаг.

Plug & Play = Залгаад Тоглуул: Хэрэглэгч залгаад тоглуул гэсэн зарчмаар ихэнх төхөөрөмж дээр ажилладаг болов ч зарим нэг тусгай төхөөрөмж дээр заавал драйвер файлыг нь суулгах шаардлага гардаг. Жишээ нь:  USB web камер, joystick гар гэх мэт. 

Windows: Тус үйлдлийн систем нь цонх зарчмаар ажиллах ба үүнийг энгийн үгээр тайлбарлавал эхэлсэн процесс бүр эсвэл эхлүүлсэн үйлдэл бүр дээр цонх гарч ирдэг. Нэг цонхны заана нэг процесс ажиллаж байна гэсэн үг юм.  Программ бүр цонх нээж ажиллах ба цонхыг хаавал тус программ зогсоно. 

Windows Үйлдлийн системийн хувилбарууд:

  1. MS-DOS
  2. Windows 1.0 - 2.0
  3. Windows 3.0 – 3.1
  4. Windows 95
  5. Windows 98
  6. Windows ME - Millennium Edition
  7. Windows NT 31. - 4.0
  8. Windows 2000
  9. Windows XP
  10. Windows Vista
  11. Windows 7
  12. Windows 8
  13. Windows 10
  14. Windows Server
  15. Windows Home Server
  16. Windows CE

Lunix бүлийн Үйлдлийн систем

Нээлттэй эхийн үйлдлийн систем:  Хамгийн гол давуу тал юм. Учир нь Windows, Mac орчинд та зөвхөн Microsoft, Apply-ын шийдлийн хүрээнд таны боломж хязгаарлагдана. Таны боломж тэдний дүрмээр хязгаарлагдана. Танд энэ дүрэм таалагдахгүй бол та Linux бүлийн үйлдлийн системийг ашиглах нь зөв. Та тус үйлдлийн системийг өөрийн хүссэн эсвэл шаардлагатай байгаа зүйлсийг бүтээх, өөрчлөх боломжийг олгодог. Өөрийн хүссэнээр үйлдлийн системийг удирдах боломж эсвэл өөрийн гэсэн үйлдийн системтэй болох боломж танд байна гэвэл ямар вэ?. Гоёо  :)

• Үнэгүй үйлдлийн систем:   Үнэгүй үйлдлийн систем тул та хүссэн үедээ ашиглаж боломжтой. Windows 10 Pro үйлдлийн системийн үнэ 200$ бол Mac хувьд бүтээгдэхүүний үнэд үйлдлийн системийн үнэ орсон байдаг.  


•  Windows болон Mac-аас илүү боломж:  Бидний эргэн тойронд ажиллаж байгаа ухаалаг төхөөрөмж бүрийн цаана тус үйлдлийн систем ажиллаж байгаа гэхэд хэлэсдэхгүй болов уу?   Тус системийг ашиглаж байгаа зарим нэг салбараас дурдвал:

  • Хурдны галт тэрэг
  • Хүнд хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт
  • цөмийн шумбагч,
  • авто машин, мотоцикл,  
  • Дижитал камер,
  • Роботууд,
  • WiFi Рутер,
  • Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд,
  • Ухаалаг ТВ,
  • Play Station,
  • Тооны машин
  • Супер компьютерүүд
  • USA NASA Сансар судлал
  • Угаалгын машин
  • Нисэх онгоцны систем гэх мэт...

 

      Эндээс аль нэг нь хамгийн сайн гэсэн үг биш юм. Энэ нь таны сонголт таны мэргэжил, таны юу хийх гэж байгаагаас хамаарна.  Хэрэв та тоглоомчин бол танд ямар ч сонголтгүйгээр шууд  Windows-ыг сонгох нь зөв. харин программист бол  Linux-ийг илүүд үзэж магадгүй юм. Видео / график талын мэргэжилтэй бол танд  MAC нь илүү дээр байх талтай юм. Мэдээж таны сонголт өөр байж болно. Шалгаж үзэх хамгийн сайн арга бол та бүгдийг нь ашиглаж, туршиж үзэх...   /Сонголт таны гарт./ 

 

Hint: Та өөрийн ашиглаж байгаа үйлдлийн систем дээрээ VMWare, Virtual Machine-ыг ашигалаж туршиж, ашиглаж  үзээрэй.

 

 

                                                Аюулгүй байдал

MAC OS WINDOWS OS LINUX OS
MAC OS-д Вирус байхгүй гэж хэлж болно учир нь тус OS-ыг  ЗӨВХӨН APPLE төхөөрөмжүүд дээр суулгаж болно. Олон төрлийн  вирусны  дайралтад  өртдөг  учир нь хэрэглээ өндөр. Нээлттэй эх учир зарим талаараа илүү найдвартай ч бас сул талуудтай, Нууцлал хамгаалалт сайн

                                                             

                                                         Үнэ

MAC OS WINDOWS OS LINUX OS
Үнэ өндөр MAC-с бага боловч үнэгүй биш. Үнэгүй. Гэхдээ тусгайлан хөгжүүлсэн зарим хувилбар (distributions)

 

                                       Төхөөрөмжтэй нийцтэй байдал

MAC OS WINDOWS OS LINUX OS
Хязгаарлагдмал зөвхөн Apply –ын төхөөрөмжүүдэд таарамжтай. Олон төрлийн төхөөрөмж нийцтэй ажиллах чадвартай. Таарамжгүй төхөөрөмж гэж үгүй учир нь нээлттэй эх учир та өөрийн хүссэнээр удирдах боломжтой. Илүү уян хатан.

 

                                        Найдваржилтын хувьд

MAC OS WINDOWS OS LINUX OS
Найдваржилт өндөр. Найдваржилт муу. Найдваржилт өндөр, уян хатан