Шилэн кабель ба шилэн кабелийн төрөл, түүний хэрэглээ

          Бид энэ удаагийн нийтлэлээр шилэн кабель (optical fiber) түүний манай улс дахь хэрэглээний талаар мэдээлэл бэлтгэлээ. Шилэн кабель нь орчин үеийн харилцаа холбооны дэд бүтцийн чухал хэсэг юм. Дата төвийн өндөр хурдны өгөгдөл дамжуулах серверээс эхлээд операторуудын уул дээрх баз станц, IPTV, байгууллагын интернет гээд бидний өгөгдөл солилцож байгаа дэд бүтэц бүрийн цаана дамжин орчны дийлэнх хувийг шилэн кабелийн дамжуулах орчин-media бүрдүүлж байдаг. Бүр цаашлаад тив хооронд WAN сүлжээг хүртэл шилэн кабелийн дамжуулах орчин бүрдүүлж байна. 
 

Зураг 1 - Тивүүдийн шилэн кабелийн холболтын топологи
 

Зураг 2 -  Europe-Russia-Mongolia-China (ERMC) нь Европ, Орос, Монгол, Хятадыг холбосон Евразийн хуурай газрын кабелийн зам бөгөөд TTK болон Хятадын Юником, Монголын төмөр замаар дамжуулан хамтран ажиллуулдаг.TTK, Монголын төмөр замын газар (RailCom, одоогийн GEMNET) болон China Unicom нь Хятад-Монголын хилийн Эрээн хотоор (Эрээн хот) ERMC хуурай газрын кабелийн системийг ажиллуулдаг. Монгол Улсын хэмжээнд ЭМЦХ нь Сүхбаатар-Дархан-Улаанбаатар-Чойр-Замын Үүд чиглэлийн дагуу Монгол улсын өмнөд болон хойд хилийг холбосон төмөр замын дагуу тус бүр нь ойролцоогоор 1000 км урттай 2 зэрэгцээ оптик кабель шугамыг явуулдаг. 

Шилэн (оптик) кабелийн ерөнхий ангилал

Оптик кабелийг манай улсад шилэн кабель гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Тус кабелийг хэрэглэх орчин, чадамж зэргээс нь хамаарч олон зүйлээр ангилж болно. Тус нийтлэл дээр Монгол улсад түгээмэл ашигладаг байдлаар нь хамаарч бүтэц, барилгын дотор, гадна, агаарын, газрын болон шилэн кабелийн core зэргээр нь ерөнийлөн ангилав. 

Шилэн кабелийг ашиглах орчингоос нь хамаарч дараах байдлаар ангиллан үзэж болно.
Гадна кабель (ourdoor cablesе-Aerial Cables): Хүрээлэн буй орчны хүнд нөхцөлд тэсвэртэй бат бөх байхаар бүтээгдсэн. Эдгээр кабель нь гадна талаараа хамгаалалтын олон давхрагатай мөн хугарч, нуграх, татагдах нөхцөлд тэсвэртэй байдаг. Тус төрлийн кабелууд нь температурын өөрчлөлтийг тэсвэрлэх даах, чийг, болон хэт ягаан туяанд өртөх зэрэг орчны нөхцлүүдийг тэсвэрлэж чаддаг.
Дотор кабель (indoor cables): Оффис, барилгын дотоод орчинд зориулагдсан дотор татах шилэн кабелийн төрөл. Эдгээр кабелиуд нь уян хатан бөгөөд буланг тойроход хялбар бөгөөд нуграх чадамж өндөртэй байдаг. Мөн нэмэлтээр галын аюулгүй байдлын стандартын дугаа халуунд  тэсвэртэй байдаг6
Drop кабель: Эдгээр кабель цөөн тооны core бүхий, нэгдсэн том сүлжээг хувийн байшин, барилга байгууламжтай холбоход түлхүү ашигладаг. Одоогоор тус кабелийг гэрийн шилэнд ихэвчлэн ашиглагддаг (FTTH) .
Butterfly Cable: Оптик шилэн A1A2 багтана, бэхжүүлэх хэсгүүд, болон Low Smoke Zero Halogen бүрээстэй.
Circular Lead-in Cable: Оптик шилэн B3 эсвэл A12-аас бүрдэнэ, мөн LSZH эсвэл TPU-ээр хийсэн бүрээс.
B3 кабель: Үнэтэй TPU материалыг ашигладаг, гидролизийн эсэргүүцлийг тэмдэглэсэн, үрэлтийн эсэргүүцэл, химийн эсэргүүцэл, мөн нугралтаас хамгаалсан шийдэлтэй.

Өөр өөр хэрэглээнд зориулагдсан хэд хэдэн төрлийн шилэн кабель байдаг. Шилэн кабелийн хоёр үндсэн ангилал нь Single mode ба Multi mode юм. 
Single mode Fiber (SMF):
     Core Diameter: Single mode шилэн кабель нь жижиг core диаметртэй, ихэвчлэн 9 микрон орчим байдаг. Тус төрөл нь шилэн кабелийн core-оор зөвхөн нэг төрлийн гэрэл дамжуулах чадвартай.
     Зай-Distance: Single mode-ийн шилэн кабель нь холын зайнд өгөгдлийг дамжуулахад ашиглагддаг. Multi mode шилэн кабелтай харьцуулахад илүү хол зайд өгөгдөл дамжуулах боломжийг олгодог.

Multimode Fiber (MMF):
     Core Diameter: Multi mode шилэн кабель нь ихэвчлэн 50 эсвэл 62.5 микрон гол диаметртэй байдаг. Энэ нь гэрлийн олон горимыг (гэрлийн урт) цөмөөр нэгэн зэрэг нэвтрүүлэх боломжийг олгодог.
     Зай-Distance: Multi mode шилэн кабель нь ихэвчлэн дата төв эсвэл барилга доторх богино зайд дамжуулахад тохиромжтой.Улбар шар өнгийн шилэн кабелийг бид тус горим гэж таньж болно.

Plastic Optical Fiber (POF):
     Core Diameter: POF нь шилний оронд хуванцрыг үндсэн материал болгон ашигладаг. Цөмийн диаметр нь шилэн утастай харьцуулахад том байдаг.
     Хэрэглээ: POF нь ихэвчлэн ойрын зайн харилцаа холбоо, гэрийн сүлжээ, аудио систем зэрэг хэрэглээний программуудад ашиглагддаг.

Зураг 3 - Single and Multi mode бүхий jumper кабель

Мөн цаашлаад: Single-Mode Simplex and Duplex Cables, Multimode Duplex Cables,Armored Fiber Optic Cables, Loose-Tube and Tight-Buffered Cables гэх мэт төрлүүд байж болно.

Шилэн кабелийн ерөнхий ангилал-category

Зураг 4 - Шилэн кабелийн бүтэц, нэршил (GY-гадна кабель, F-медаль биш хамгаалагдсан бүтэцтэй, T- discrete, loose tube, stranded layer, No reinforcement гэсэн утгуудыг илэрхийлнэ, Y-Бүрээс нь PE материалтай, 53-бүрхүүл нь хромоор бүрсэн ган тууз + PE гэсэн утгуудыг илэрхийлнэ.)

 

GY (Outdoor fiber cable): Энэ код нь outdoor гаднах кабель гэсэн үг юм, field cable гэж бас нэрлэдэг.

  • GYC(Outdoor blow fiber cable)
  • GYL(Outdoor fiber cable laying on road)
  • GYP(Outdoor duct fiber cable)
  • GYQ(Outdoor light fiber cable)

GJ (Indoor Fiber Cable): Энэ код нь indoor дотоод эсвэл оффисын кабелийг хэлнэ.

  • GJA(Indoor Fiber cable for Terminal components)
  • GJC(Indoor blow fiber cable)
  • GJB(Indoor breakout fiber cable)
  • GJP(Indoor distribution fiber cable)
  • GJI(Indoor interconnect fiber cable)
  • GJH(Indoor Invisble fiber cable)
  • GJR(Indoor round drop cable)
  • GJX(Indoor butterfly drop cable)

GJY (Indoor/Outdoor Fiber Cable): Энэ код нь дотор болон гадна кабель гэсэн үг, мөн introduction кабель гэж нэрлэдэг.

  • GJYR(Indoor/Outdoor round drop cable)
  • GJYX(Indoor/Outdoor butterfly drop cable)
  • GJYQ(Indoor/Outdoor light fiber cable)

Бусад: Хэрэглээний зориулалтаас хамаарч дараах нийтлэг бус ангилал байж болно.

  • GGH(Submarie Fiber Cable)
  • GM(Mobile Fiber Cable)
  • GS(Equipment Fiber Cable)
  • GT(Special Fiber Cable)
  • GD(Optoelectronic hybrid optical cable)
  • GDJ(Optoelectronic hybrid Indoor optical cable)

Шилэн кабелийн хийцийн материалууд

Default (No symbol): polyethylene
Y - polyethylene
V-PVC
H-LSZH
U-PU
N-Nylon
L-Aluminum
G-Steel
Төвийг бэхжүүлэх (Center reinforcement:): Core-г хамгааласан бүтэцтэй байдаг. Тус төрөл нь 'F' тэмдэглэгээг ашигладаг. 
Ус үл нэвтрэх материал:  Ус нэвчихээс хамгаалсан байдаг. Тус төрөл нь ‘Т’ тэмдэглэгээг ашигладаг.
Нас:  Ашиглалтын хугацаа ихэвчлэн 20 жилээс дээш байдаг.  

Бүрээсний материал

PE: Гадна талын кабелийн бүрээсэн хийхэд ашигладаг.
PVC: Хатуу эсвэл хатуу буюу нуграхгүй нөхцөлд хэрэглэдэг, ба гадна бүрээс нь 2.0 мм эсвэл 3.0 мм кабель байдаг.. Галд тэсвэртэй шинж чанартай тул уул уурхайн кабельд ялангуяа ашиглагддаг.
LSZH: Дотор болон гадна кабелийн гадна бүрхүүлд ашигладаг.
Нейлон: Ерөнхийдөө хатуу эсвэл мэрэгч амьтдаас хамгаалахад ашигладаг (гаднах PE бүрхүүлийн давхарга, 0.5мм, илүү үнэтэй).
TPU: Полиэстер гэсэн хоёр төрлөөр ирдэг (хямд, гидролизийн чанар муу, гадаа хагарах хандлагатай, кабель ашиглахыг зөвлөдөггүй) ба полиэфир (кабельд голчлон ашигладаг).
PP: Дүүргэгч олс хийхэд ашигладаг, ихэвчлэн "false cable-хуурамч кабель" гэж нэрлэдэг’  доторх кабельд ашигладаг.
PBT: loose casing ашигладаг бөгөөд ихэвчлэн гадуур кабелд хэрэглэдэг.


Танд шилэн кабель, түүний дагалдах хэрэгслийн хэрэгцээ шаардлага гарсан бол бидэнтэй холбогдоорой эсвэл манай шилэн кабель, түүний дагалдах хэрэгслийн худалдааны хуудсаар зочлоорой. https://itpartner.mn/fiber-devices. Танд баярлалаа.