card
Онлай захиалгын системийн танилцуулга

Онлайн захиалгын систем

Онлай захиалгын систем нь таны үйлчилгээ, бүтээгдэхүүнийг сонирхсон хэрэглэгчдэд онлайн худалдан авалт хийх боломжийг нээж өгөхөөс гадна худалдан авалт бүрийг ухаалгаар удирдах мөн CRM системтэй хослон ажилладаг үүлэн технологид суурилсан ухаалаг үйлчилгээ юм.

 

Үнийн санал авах
Онлайн захиалгын систем үйлчилгээг сонгох шалтгаан
Яагаад онлайн захиалгын систем танд хэрэгтэй вэ?

Онлайн захиалгын систем үйлчилгээг сонгох шалтгаан

Бидний уламжлалт худалдан авах арга технологийн эринд хэрэглэгчдэд улам ойртон хялбар болж байна. Өөрөөр хэлбэл худалдан авалт цахим болсноор хэрэглэгч хайж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ  онлайнаар түргэн шуурхай авч цаг хугацаагаа хэмнэхээс гадна төлбөр тооцоо хийх аргачлал улам энгийн болж байгааг бид өдөр болгон харж байгаа билээ.  

Зөвхөн хэрэглэгч гэлтгүй бизнес эрхлэгчдэд эдгээр дижитал шилжилт нь мөнгө санхүү, цаг хугацаа, ажлын бүтээмжийн хувьд эерэгээр нөлөөлж байгаа тул цаг хугацаатай уралдагч эрхэм бизнес эрхлэгч танд  CRM системтэй хослон ажиллах "Онлайн захиалгын систем" үйлчилгээгээ санал болгож байна. 

Үнийн санал авах

Манайд ямар үнийн багц тохирох вэ?

Бизнес Харилцуур үйлчилгээг сонирхон хандаж буй хүмүүсийн ихэнх нь энэхүү нийтлэг асуултыг асуудаг бөгөөд тухайн бизнес үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг судлахгүйгээр шууд утсаар болон анхны уулзалтаар эцсийн үнийг өгөх боломжгүй байдаг. Учир нь тухайн байгууллагын бизнесийн цар хүрээ, салбар нэгж, үйлчилгээг ашиглах хүний нөөц гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй болдог.

Бид олон салбарын төрөл бүрийн үйлчилгээнд энэхүү үйлчилгээг нэвтрүүлж ирсэн туршлага дээрээ үндэслэн танай хэрэгцээнд тохирсон хамгийн зөв шийдлийг санал болгож хамтран ажиллахад бэлэн байна.

Иймээс та үнийн санал авах хүсэлтэд мэдээллээ үнэн зөв бөглөж өөрийн болон бидний цагийг хэмнээрэй.

Үнийн санал авах хүсэл илгээх

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу бид эргэж холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү